БНХАУ-ын нийслэл Бээжин хотын захиргаанаас зарим кино театр, студид ажлаа сэргээх зөвшөөрөл олгосон байна. Гэхдээ хотын захиргааны тавьсан ариун цэврийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тодорхой нөхцөлийг хангасан кинотеатрт л Бээжингийн кино товчооноос зөвшөөрөл олгох юм.
Юуны өмнө халдварт өвчний эсрэг хэрхэн ажиллах, ариутгалын ажлын талаар дэлгэрэнгүй төлөвлөгөөг Бээжингийн кино товчоонд гаргаж өгнө.
Эгнээ болгонд нэг суудал алгасан тасалбар зарна, өөрөөр хэлбэл зэрэгцэж суухгүй. Мөн үзэгчдийн үнэмлэх, биеийн байцаалтыг касс дээр бүртгэж авна.
Гар ариутгах бодис заавал тавьсан байх бөгөөд үзүүлбэр болгоны дараа танхимыг бүрэн ариутгана.
Кино студиуд зураг авалтын баг 50-иас доош хүнтэй бол Бээжинд зураг авч болно. Гэхдээ гишүүдийн халууныг байнга хэмжиж, 37,3 градусаас илүү халуурсан хүн байвал зураг авалтыг зогсооно. Зураг авхуулж байгаа жүжигчдээс бусад хүн үргэлж масктай байна. Хубэй мужид амьдардаг болон тус мужид очсон хүн Бээжинд ямар нэг зураг авалтад оролцож болохгүй.
Коронавирусний халдварын улмаас кинотеатрууд хаагдсанаар Хятад улс 1,91 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. 2019 оны эхний хоёр сард кино урлаг 2,148 тэрбум ам.долларын орлого олж байсан бол энэ жил дөнгөж 238 сая долларын орлоготой ажилласан байна.
Сэтгэгдэл ( 1 )
eh surwaljaa tawi hudlaa medeelel tawihaa boli\n