ОХУ-ын Пермь хотын Дуурь, бүжгийн театрын дуучин Т.Энхбат энэ сарын 17-нд Буриадын дуурийн театрт урилгаар дуулах гэж байна.
Энэ өдөр Буриадын дуурь, бүжгийн театрт Жорж Бизегийн “Кармен” дуурь тавигдах юм. Манай дуучин Бухтай тулалдагч Эскамильогийн дүрийг бүтээх гэнэ.
Т.Энхбат Пермийн театр ирэхээсээ өмнө Марийнскийн театрт ажиллаж байсан. 2017 онд Санкт Петербургийн Н. А. Римский-Корсаковын нэрэмжит консерваторийг төгссөн.
Уртын дуучин, Ардын жүжигчин Д.Түвшинжаргалын хүү, дуучин Т.Баясгалангийн дүү юм.
Сэтгэгдэл ( 0 )