Б.Насантогтох: Иргэд онлайнаар цахилгааны төлбөрөө хянах боломжтой боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

‪Засгийн газрын хурал өглөө 08:00 цагаас хойш хуралдаж байна.‬ Нийт 15 асуудал хэлэлцэнэ. ‬

Хуралдаанаар цаг үеийн зарим тулгамдсан асуудлуудыг шийдсэн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Тухайлбал, ‪Эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний зарим байгууллагын талаар авах арга хэмжээ‬г хэлэлцэн шийдвэр гаргаж, цахилгаан, дулаан эрчим хүч хэрэглэх дүрмийг шинэчлэн баталжээ.‬

Засгийн газрын ээлжит хуралдаанаас эрчим хүчний үйлчилгээтэй холбоотой гарсан шийдвэрийн талаар Эрчим хүчний яамны Эрчим хүч, Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж нар мэдээлэл өглөө.

Эрчим хүч, Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох “Цахилгаан эрчим хүч хэрэглэх, зохицуулах дүрэм, Эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрэм шинэчлэн батлагдсантай холбоотой мэдээлэл өгье. Энэ дүрмүүд нь 2003 оноос хойш шинэчлэгдээгүй байсан. Байгууллага, хэрэглэгч хоёрын хоорондын харилцааг зохицуулсан дүрэм байгаа. Ялангуяа хэрэглэгчтэй холбоотой томоохон заалтуудад өөрчлөлт орсон. Хэрэглэгч хамгийн их хүсэлт тавьдаг техникийн асуудлуудыг шийдвэрлэсэн.

Эрчим хүчний үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон бөгөөд тухайлбал, эрчим хүч хэрэглэх хүсэлтийг биечлэн өгдөг байсан бол цахимаар өгөх боломжтой болсон. Ийнхүү цахим болгосноор хэрэглэгчийн үйлчилгээ авах хугацааг хоёр дахин багасгаж байна. Хэрэглэгч 3-14 хоногийн хугацаанд хүсэлтийн хариугаа авах боломжтой боллоо.

Хоёрдугаарт Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм шинэчлэгдсэн. Эрчим хүчээр хангахад тулгамдаж байгаа нэг асуудал нь шугам сүлжээний зурвас, найдвартай байдлыг хангах асуудал маш их зөрчигдөж байна. Үүнтэй холбоотойгоор шинэчлэл хийгдсэн. Хэрэглэгч нь шугам сүлжээний зурваст хашаа хатгах, шугамын транст төвөг учруулж байгаа учраас ийм нөхцөлд тухайн хэрэглэгчийг цахилгаанаар хангахгүй байхаар дүрэмд тусгасан.

Ер нь эрчим хүчээр хангах, хэрэглэгч хоёрыг асуудлыг түргэн шуурхай болгохын тулд бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүллээ. Хэрэглэгч бичиг баримт, мэдээллээ цахимаар бөглөсний дараа тооцоолол нь цахимаар гардаг болж байна. Хүний оролцоогүйгээр төлбөр тооцоо нь гардаг болсон. Иргэд онлайнаар цахилгааны төлбөр, тооцоогоо хянах боломжтой болсон” гэлээ. 

 

ШУУД ҮЗЭХ:

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УБЦТС ТӨХК луйвар (103.10.22.58) 2020 оны 04 сарын 02

өвлийн 10 сараас 2 сарыг дуустал гэр хороололын айл өрхийн цахилгааны хөнгөлөлт үзүүлсэнээр цахилгааны төлбөр сар бүрд 12-20 мянган төгрөг төлж байсан. гэтэл энэ 3 сарын цахилгааны төлбөр гэнэт 70.000 төгрөг гарсан гэж бичсэн байна. ингэж айл өрхийн цахилгааны төлбөрийг гэнэт үндэслэлгүйгээр илүү нэмж төлөх үнийг өсгөж бичилт хийж иргэдийг хохироож байна. Цахилгааны заалтыг шалгая гэхэд хуучиныг солиод шинэ тоолуур тавьсан гэж байна. энэ юу гэсэн үг вэ? Ер нь сүүлийн 4,5 жилд ингэж үндэслэлгүйгээр гэнэт их мөнгө бичдэг нь жил бүрийн хавар буюу өвлийн шөнийн тарифийг тэглэхээ больсоноос хойш 3

0  |  0
Баяраа(202.55.188.83) 2020 оны 03 сарын 19

Тогны үнэн дээрээ ярих байсан юм аа СЭХ төлбөр 120 кв дээш ахиж авдаг энгээл кв үнэ нэмэгдэхийн зэрэгцээ СЭХ үнэ гэж ахиад нэмж 2 удаа аваад байна энгэж ард иргэдээ дансны аргаар шулааад бн

0  |  0
zochin(202.9.46.207) 2020 оны 03 сарын 18

hyntei hyngyi bsan ch hemneed bhad l tsahilgaanii tulbur het undur,byr 2-3nuglaj garch bgag yu gehev?gehev????iim gomdoltoi ailuud mash mash ih bna!!!!!shiiidyylj chadahgyi bna.survaljilj uguuch?!

0  |  0
zochin(66.181.191.193) 2020 оны 03 сарын 18

tognii une ix undur baigaa shuu dee daxiad nrmchixsenuu uxej baisan bizda nar

0  |  0
Top