Улсын онцгой комиссын хуралдаан дууслаа. /2020.03.20/
Улсын Онцгой комиссоос Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг болон ЕБС, цэцэрлэг, их, дээд сургуулиудын хөл хорио, хил, боомтууд, бүх нислэгийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа.
Засгийн газрын тогтоол гарч, энэ шийдвэрийг албажуулна.
Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс өмнө нь 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хөл хорио тогтоосон. Тэгвэл өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар ийнхүү Өндөржүүлсэн бэлэн байдлын тогтоосон зэрэглэлийг үргэлжүүлж, одоо мөрдөж буй хорио цээрийн дэглэмийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасан юм.
Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг "2020 оны нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хичээл, сургалтын үйл ажиллагааг сунгасан шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа. Өнгөрсөн хугацаанд нийтдээ цэцэрлэгийн 500 цаг, Ерөнхий боловсролын сургуулийн 1146 цагийн хичээлийг өргөн нэвтрүүлгийн 18 телевизээр гаргасан.
Одоогийн байдлаар дэлхийн 114 улс орон цэцэрлэг, сургуулийнхаа үйл ажиллагааг зогссож, 896 сая хүүхэд хорио цээрийн дэглэмд орсон байгаа.
Сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгасантай холбоотой дараах зохицуулалтыг хийнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Хятадад халдвар 11 сард эхэлсэн. 12 сарын сүүлээр дэлхийд зарласан хөл хорио ч эхэлсэн Монголд 1 сарын эхээр мэдрэгдэж болгоомжилж эхэлсэн. 1 сарын сүүлээс хөл хорио тогтоосон. 2 сард Хятадад халдвар газар авсныг дэлхий нийт мэдэж байсан. 2 сарын сүүл гэхэл Хятадад оргил үe гэж Монголд цагаан сарыг хорьсон Ингээд байхад гадаадад байгаа болон зорчсон монголчууд юу бодож хаашаа харж байсан юм вэ. Одоо бол маш эрсдэлтэй. Онгоцоор ирлээ гэхэд халдвар авах магадлал маш өндөр. Монголын эрүүл мэндийн салбар сул дэгдэлт гарвал хэцүү. Тал талдаа бодох зүйл их байнаа . Засгийн газар ч гэсэн яахав гэ