ЭЕШ 2020: Элсэгчдэд зориулсан цахим хичээл хүргэж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 24

Монгол Улсад коронавирусний тархалтаас сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл хаагаад байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан цахимаар хичээл зааж эхэлсэн байна. 

Боловсролын үнэлгээний төв өнөөдрөөс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан цахим хичээлийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүргэж эхэллээ. 

Цахим хичээл тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр хичээл зааж, зөвлөгөө мэдээлэл өгөхийн хамт шууд дамжуулалтын үед ирсэн асуултуудад хариулах юм байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top