Л.Оюун-Эрдэнэ: Мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт биш

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 24

Сонгуулийн хуулийн дагуу улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт албан ёсоор хүргүүллээ. /2020.03.24/ Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дараах мэдээллийг өгсөн юм. 


Тэрбээр "2020-2024 оны МАН-ын хөтөлбөрийг "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөтөлбөрийн эхний дөрвөн жил гэж ойлгож болно. "Алсын хараа 2050" хөтөлбөрийг боловсруулах явцдаа МАН-ын гишүүд дэмжигчид, эрдэмтэн судлаачдаас 15 мянга орчим санал, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээс 8000 гаруй, УИХ, Засгийн газрын гишүүдээс 501, МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд, аймаг нийслэл, дүүргийн намын хороодоос 3500, намын дэргэдэх ТББ-уудаас 26300, нийтдээ 302 мянган саналыг авсан. УИХ-аар хэлэлцэн батлахаар өргөн барьсан. 

Мөрийн хөтөлбөр бол зөвхөн мөрөөдлийн жагсаалт биш. Энэ бол тооцоо судалгаатай, хэрэгжихүйц, хэмжигдэхүй тодорхой хугацаатай байх ёстой. Тиймээс энэ зарчимд суурилаж, Монгол Улсын өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэж, ирээдүйн 30 жилийг төсөөлж боловсруулсан.

Мөн дэлхий даяар тархаж байгаа шинэ коронавирусний давагдашгүй хүчин зүйл эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ, ирэх жилүүдэд төлөгдөх өмнөх цаг хугацааны өрүүд байна. Үүнийг төлж байгаа. Дараагийн дөрвөн жилд ч гэсэн өрийн дарамттай байна. Тодруулбал, Чингис, Самура, Мазаалай бондуудын өр буюу 1.2 тэрбум америк долларын өрийг төлнө. Энэ бүх зүйл дээр үндэслэж, илүү бодит хөтөлбөрийг боловсруулсан. 

Хөтөлбөрийн гол үнэт зүйл нь дундаж орлоготой иргэдийг дэмжих байдлаар тэр дундаа орон сууц, банкны зээлийн хүүтэй холбоотой судалгаан дээр гарч буй дарамтуудыг багасгах байдлаар эдийн засаг хэрхэн өрх бүр рүү очих вэ, хэрхэн хүртээмжтэй байх вэ гэдэг асуудал дээр энэ удаагийн мөрийн хөтөлбөр зонхилж байна. 

Дэлхий нийтэд 2018 оноос хойш ардчиллын тулгуур индекс унаж байна. Энэ нь орлогын тэгш бус байдлаас үүдэлтэй. Тийм учраас энэхүү тэгш бус байдлыг хэрхэн багасгах вэ гэдэг дээр МАН-ын хувьд анхаарал хандуулсаар ирсэн. Цаашдаа ч анхаарна. Үүнд, хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо руу орох томоохон шинэчлэлийн үзэл баримтлалууд тусгагдсан.

Энэ бүх зүйл дээр үндэслэсэн мөрийн хөтөлбөрөө өнөөдөр хуулийн дагуу Үндэсний аудитын газарт Монгол уламжлалыг бодож, морин цагт өргөн барилаа. Мөрийн хөтөлбөрийг дэлгэрэнгүй ярих боломжгүй. Сурталчилгаа болж хувирна. Тийм учраас цаашдаа сонгуулийн сурталчилгаа нээгдэх үед товхимол байдлаар болон жижгэрүүлсэн гарын авлага байдлаар болон үүнтэй холбоотой бусад мэдээллүүдийг бусад улстөрийн намуудтай хуулийн хүрээнд, шинжлэх ухаанд тулгуурлаж, бодлогын мэтгэлзээнээр өрсөлдөх санал агуулж байна. 

2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт тодорхой үр дүнтэй байна гэж дүгнэж байна. Жишээлбэл, хэчнээн үгүйсгэлээ ч Улаанбаатар хотын утаа мэдэгдэхүйц багассан. Үүн дээр тулгуурлан эмнэлэгт хэвэн эмчлүүлдэг байсан хүүхдүүдийг тоо багассан. Мөн өвөлдөө бусад газрууд руу явдаг хүмүүсийн урсгал багассан байна. 

Сургууль, цэцэрлэгийн хувьд том хэмжээний хөрөнгө оруулалт хийлээ. Олон жил дуншиж байсан эдийн засгийг солонгоруулах зорилт биелж төмөр замын бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчнийхэн өөрсдөө хийж байна. Нефтийн үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг хийж, ашиглалтад оруулахаар Энэтхэгийн Засгийн газартай тохирсон гэх мэт том зүйлүүд боллоо" гэсэн юм. 

МАН-ын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тэрбээр "2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг сүүлийн 30 жилийн хугацаанд мэдэгдэхүйц үр дүнтэй байлаа гэж харж байна. Хөтөлбөрийг статистик байдлаар 85.3 хувьтай байна гэж дүгнэсэн. 

Эрчим хүч болон дэд бүтцийн ажлууд хийгдэж чадаагүй үлдсэн. Үүнийг цаашдаа хэрхэн хийх вэ гэдэг дээр урт хугацаанд төлөвлөхгүй бол зөвхөн 1-2 жилийн хугацаанд ч юм уу, дөрвөн жилийн хугацаагаар Засгийн газар ажиллах боломжгүй. Техник, эдийн засгийн үндэслэл дээр тулгуурласан аргачлал тал дээр анхаарч ажиллахгүй бол нэг зүйл эхэлдэг, тэгээд зогсдог байдлаар явсаар байтал цаг хугацаа алдагдаж байна. 

Бид мөрийн хөтөлбөр боловсруулахаасаа өмнө "Алсын хараа 2050" хөтөлбөрийг улстөрийн намуудад тарааж, санал авсан. Миний бие улстөрийн намуудын бодлогын баримт бичиг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийн ахлагч нартай холбогдож ажилласан. 

Нэр дэвшигч болгон PR-ийн компанит ажил дээр тулгуурлаж, ажилладаг байдлаас татгалзъя. Иргэд мөрийн хөтөлбөрийн хэвлэмэл байдлаар аваад цаашид улс орны эдийн засаг, нийгэм, бидний амьдралд юу болох вэ гэдгийг анхаарч үзэх нь чухал" гэв. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
худал болохын учир(103.57.92.234) 2020 оны 03 сарын 25

жагсаалт: 1. ард тумнийг ажлын байраар хангана-яаж, юуг ямар аргаар шийдснээр? 2. цалинг 5 саяд- яаж, ямар их уусвэрийг ямар замаар хэрхэн хуримтлал уусгэснээр? г.м туунд хурэх зам нь тодорхойгуй учир ур дун байхгуй

0  |  0
/*-*/(49.0.212.234) 2020 оны 03 сарын 25

Нам хэмээх бүлэглэлийнх нь хулгай хийх мөрөөдлийн жагсаалт л байна даг, зайл цаашаа факинг баастард!

1  |  0
иргэн(66.181.190.123) 2020 оны 03 сарын 25

Сэрэхгүй бол сайхан л зүүд байна. Ямар эднийг мэдэхгүй биш. Зайл

1  |  0
Irgen (139.5.218.225) 2020 оны 03 сарын 25

Buhniig ard tumnii nuruund l uuruulne oor yu ch hiihgui ed garval buh tatvar nemegdene tegeed l boloo

1  |  0
Zochin(85.218.48.83) 2020 оны 03 сарын 25

Utaa buuruulahiig Zorigtoi shiidsn shuu,,iim hund hetsuu tsagt uunees uur yahin,hiisen ajil ni tibch tdorhoi haragdaj bgaa...AN yamr ch ubchlulgui shnbaisan tsagt yaaj elgeer ni hebtuulj Elebgdorjosoo ehleed idej uub???!!,

1  |  1
Аймаар юм(192.82.77.7) 2020 оны 03 сарын 25

Зүүдээ бичээд ирсэн байна ш дээ, энэ худалч

1  |  1
zochin(119.40.98.177) 2020 оны 03 сарын 25

Үнэн ш тээ

0  |  1
Top