Тусгаарласан 1000 гаруй иргэний хөл хориог долоо хоногоор сунгалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

Улсын онцгой комисс өнөөдөр /2020.02.26/ шуурхай хуралдлаа. Хуралдаанаар шинэ төрлийн коронавирусний халдвар тархсантай холбогдуулан эмнэлэг болон амралтын газар, зочид буудалд тусгаарлалтад байгаа иргэдийн тусгаарлах 14 хоногийн хугацааг сунгах шийдвэрийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, тэднийг 14 хоног тусгаарлаж байсан бол 21-28 хоног болгох шийдвэрийг гаргажээ.

Энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Тусгаарлагдсан 1000 гаруй иргэний тусгаарлах хугацааг долоо хоногоор сунгаж байна. Учир нь, шинэ төрлийн коронавирусний халдварын шинж тэмдгийн илрэх хугацаа нь 14 хоног биш байна гэж үзсэн. Тиймээс тусгаарлах хугацааг 21-28 хоног болгох шийдвэрийг гаргалаа" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.36) 2025 оны 03 сарын 13

Олоо гаднаас өвчин тээж ирхээ нэг хэсэгтээ больсон нь дээр аюул улам их болж байна шүү

1  |  0
.(212.253.23.232) 2025 оны 03 сарын 13

Зөв өө зөв.удаан тандах тусмаа сайн

2  |  0
irgen(31.165.215.200) 2025 оны 03 сарын 13

hyatad emch nar ene tuhai barag sariin omno medeelsen shdee 26 honog baih heregtei gej

3  |  0
Close menu