Монголд нас барсан ОХУ-ын Ардын жүжигчин А.Булдаковын төрсөн өдөр

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Иванович Булдаков 1951 оны гуравдугаар сарын 26-нд Алтайн хязгаарын Макаровка тосгонд төржээ.

Алексей 1969 онд Павлодар хотын Театрын сургуулийг төгсөөд тус хотын Драмын театр уран бүтээлээ эхэлсэн юм. Цэргийн алба хаасныхаа дараа Томскийн Драмын театрт ажиллаж, 1985-1992 онд “Беларусьфильм” кино сутудид дэлгэцэд дүр бүтээж эхэлсэн билээ.

“Особенности национальной охоты” киногоор нь монголчууд бид түүнийг сайн мэднэ. Алдарт жүжигчин Алексей Булдаков 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Улаанбаатар хотод зүрхний өвчнөөр нас нөгчсөн билээ.

ОХУ-ын “Первый канал” сувгийн "Пусть говорят" нэвтрүүлгээр нэрт жүжигчинтэй хамт Монголд ирсэн жүжигчин Татьяна Руднева түүний сүүлийн өдрүүдийн талаар ийнхүү дурсан ярьж байлаа.

Татьяна Руднева “Алексей Булдаков нас барахаасаа хэд хоногийн өмнө Буриадад мөсөн загасчлалын тэмцээнд хүндэт зочны хувиар оролцож, найзуудтайгаа хамт загасчилсан. Тэгснээ Алексей Иванович гэнэт “Би Монголд очиж үзэхийг эртнээс мөрөөддөг байсан. 500-хан км яваад оччих юм байна” гэж хэлсэн. Ингээд бид Монголд ирлээ. Бүх юм маш сайхан байлаа. Алексей Иванович бүр шүтэн биширсэн. Бид малчин айлын гэрт зочилж, аж амьдралтай нь танилцсан. Бүгдээрээ хамтдаа дэлгүүр орж, гэргийд нь бэлэг авлаа. Тэгээд оройн хоолоо идээд бүгд амрахаар өрөө өрөөндөө орсон. Өглөө нь нисэх буудал явах ёстой байлаа. Алексей Иванович гарч ирсэнгүй. Цаг барьдаг хүн болохоор нь ихэд гайхаад хаалгыг нь тогшоод л байлаа. Аргаа бараад зочид буудлын зохион байгуулагчийг дуудаж, нөөц түлхүүрээр хаалгыг нь нээгээд орлоо. Тэр орон дээрээ хөнжлөө нөмөрчихсөн, гараа толгойн дороо хийгээд хэвтэж байна. Би түүнийг унтаж байна л гэж бодсон. Харин амьсгал хураасныг нь мэдээд бүгд сандарч тэвдээд бөөн юм болсон. Тэгээд л эмч дуудсан даа” гэж ярьсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
потомок(202.70.37.34) 2020 оны 04 сарын 19

великий артист. Ум ма ни бад ми хум

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 11

hoorhiidoo mongold elegtei mundag hyn baisan …mongold tengert halih tavilantai baijdee

0  |  0
Top