Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлууллаа.
Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээг зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээр хязгаарлалгүй, макро-зохистой бодлого болон хяналт шалгалтын хүрээнд банкуудад мөрдүүлдэг зарим нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг түр хугацаанд уян хатан байдлаар өөрчлөн тогтоох арга хэмжээг мөн багтаасан болно.
Зээлдэгчийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгоод байгаа билээ. Ингэснээр зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийг хамруулах зорилгоор Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК болон банкууд хамтран дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
Сэтгэгдэл ( 8 )
Худлаа гарчиг доторхи хоёроо харьцуулаад үзээ ч доголдол гарсан д бол үйлчилнэ гэсэн байгаа биздээ ? Гөдны хүү байгатай банк оруулаа ч
Худлаа гарчиг доторхи хоёроо харьцуулаад үзээ ч доголдол гарсан д бол үйлчилнэ гэсэн байгаа биздээ ? Гөдны хүү байгатай банк оруулаа ч
chaawaas da arga yadsan ajil bna da.yum hiisen bolj haragdaj bgaan bhdaa.\n
1 udaa 0leed ugsun bol nemer boloh b.laadaa
kkk
хүүг нь тэглэсэн бол зөв шийдвэр байх байлаа рок попын одуудаа
банкнууд урдаас ”та хуцмой” гэнэ ш дээ, энэ бол худлаа шийдвэр \n
heregjihgui ym aa surtei tavih ym aa bankan deer ni ochihoor turiin alban haagchidad ene juram uilchlehgui gehiin turiin alban haagchid hun bish ym uu