Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг өнгөрсөн баасан гаригт Токио-Улаанбаатарын нислэгээр эх орондоо ирсэн билээ. Түүнийг ирэнгүүт нь баривчлан саатуулна гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарсан байдаг.
Энэ тухайд АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү “Өнөөдөр” сонинд дараах тайлбарыг өгчээ.
Т.БАЯРХҮҮ:
-Монгол Улсын иргэн Цахиагийн Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийслэлийн Прокурорын газар (НПГ)-аас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол танилцуулах, мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах гэсэн хэдий ч тэрбээр 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан нь бүртгэгдсэн тул холбогдох ажиллагааг хийх боломжгүй болсон юм.
Хуульд заасан үндэслэлийн дагуу Ц.Элбэгдоржийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулж, түүнээс мэдүүлэг авах зорилгоор прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг гэр бүлийн гишүүн болох төрсөн хүү Э.Эрдэнэд хоёр удаа гардуулан өгч, нэг удаагийн мэдэгдэх хуудсыг шуудангийн хаягаар нь явуулсан хэдий ч тэрбээр заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Тухайн этгээд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй учраас бид дараагийн шатны арга хэмжээг хууль, журмын дагуу авсан. Гэмт хэрэг мөрдөхтэй холбоотойгоор тодорхой хүний талаар мэдээлэл авах, биеийн байцаалт тогтоолгох, байгаа газрыг тогтоолгох буюу “Хөх булант”-д зар байршуулах хүсэлтийг 2020 оны хоёрдугаар сарын 3-нд ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчооны ажлын албанд хүргүүлж, 21-ний өдөр хариу хүлээн авсан.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирмэгц хорино гэх агуулгатай мэдээлэл гарсан. Мөн үүнтэй холбоотойгоор өөрөө ч албан ёсны твиттер хаягаараа мэдэгдэл хийсэн байв. Халдварын голомт бүхий гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгон сунгаж шийдвэрлэсэн. Гэтэл АТГ уг шийдвэрийг зөрчиж, тухайн этгээдийг цагдан хорьж, байцаалт мэдүүлэг авах боломжгүй. Хилийн чанадаас ирж буй бүх хүнийг УОК-ын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлаж, ажиглалтад оруулах ёстой. АТГ-аас цагдан хорих асуудал тавиагүй. Харин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байсан тул дээр дурдсан ажиллагааг хуулийн дагуу явуулсан талаар өмнө нь мэдээлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаа Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд явагдах ёстой. Ц.Элбэгдорж гуай Монгол Улсын төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн учир үүнийг маш сайн мэдэж байгаа. Хуулийн байгууллагын үйл ажиллагааг улстөржүүлж, олон нийтийн сүлжээнд мэдэгдэл хийх нь зохимжгүй юм
Эх сурвалж: АТГ
Цааш унших: https://www.iaac.mn/news/4682
Сэтгэгдэл ( 7 )
Ene tarwagadorj bvr daam gartsan peediged xuuliinxan nmg yajch chadaxgvi gsn aarxuu bnlee xumsaa nuusan xulgaichiig diilex tsag xuulixand bga blgvide
Olon niitiin syljeend olon doloon yum bichixiig ni boliulax xeregtei !Yyrgee uxamsarlaj xugatsaandaa irex estoi baisanaa xeneer ch xelyyleltgyi medej baisan ene xorio xyanalt tusgaarlaltiig syljeegeer damjuulj olon yum bichij uls torjyylj olniig yimyylne gej bodoj suugaa bol anduurch yynd zoriulsan xuuli,juram,shiitgel garsan baixaa !!
Торийн ондор албан тушаал хашиж байхдаа, эрх мэдэл, албан ТУШААЛАА урвуулан ашиглаж, алдаа дутагдал гаргасан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг г м нохдуудийг хууль зуйн дагуу шударгаар шалгаж тогтоох нь освор залуу уеийнхэний хумуужил, толовшилтонд нэн чухал юмсан даа. Ер нь холбогдох хууль хяналтын байгууллагууд нь НИЙГЭМД ШУДАРГА ЕСИЙГ ТОГТООЖ ЧАДАХГУЙ, УЛС ТОРЖУУЛЭЭД БАЙВАЛ АРД ТУМЭН НУДАРГААРАА ШУДАРГА ЕСИЙГ ТОГТООЖ, НИЙГЭМД ЭМХ ЗАМБАРААГУЙ БАЙДЛЫГ УУСГЭДЭГ БОЛОХЫГ САНАГ ТУН !!!!! Хариуцлагыг ажил хариуцсан хууль хяналтын байгууллагынхан хариуцана шуу.
Bagabaind .Ocherbat geed hariihantai hamtarj eh ornoos yrvach bayalagiig tsulmuud baihad .Erunhii said Erunhiilugch 2 odoo ajilahgvi uym yy .Turiin ergelt hiij urvagchidiig ystagah heregtei shaardaj bna .\n\n
Hvrelsvh ba Battylag 2 mini uursuduu hulgaich nartai holboogvi bol odoo shyyd bvgediig ni barivchilaajee .Mongol yls hulgaichaar turuu ydirdyylamaargvi baina .Bidnii hoich ve Mongol yls vr hvvhedvvd maani hohirj vldeseer ydam damjin tedeniig turduu zalaad eh orongvi bolj bna. .Yadaj Hyatadiin tagnyyl hyyli zvin said Nyamdorjoo turuus tsailyylaajee .Odool ta 2 chadahgvi bol hetseej vgvi boloh geed bna .30 GER BVLEE USTAGAAJEE .Tovch todorhoi hylgaichyydiig eh ornoos yrvagchidiig yagaad haitsaalaad bna. .2 hurush shiidejiheed baihad .Delhii ylsyyd manai hulgaichidiig ilchilj uguudluu .\n\n
harin tiin neeh hogiin um bicheed l baigaa ter elbegdorj
Мунзуй Нямдорж саяхан ярилцлага өгөхдөө Элбэгдорж Нямтайшираас Багабаньдиар зуучлуулан 2 сая долларын хахууль авсан гэж мэдэгдсэн.Үүнийг АТГ шалгаж болохгүй байна уу? Хэнийг нь шалгаад хэнийг нь шалгадаггүй хулгайч нар вэ?