УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр /2020.04.06/ болсон. Хуралдаанаар их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг НДШ-ээс чөлөөлөх саналыг гаргажээ.
Коронавирусийн улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан. Тус шийдвэрт их, дээд сургуулийн багш, ажилтнуудын асуудал хамрагдах эсэх нь тодорхойгүй байсан.
Үүнтэй холбогдуулан МУИС-ийн захирлын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон УИХ дахь МАН-ын бүлэгт их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг энэхүү хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулж, НДШ-ээс чөлөөлөх тухай үндэслэл бүхий саналыг хүргүүлээд байжээ.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг НДШ-ээс чөлөөлөх асуудлыг Засгийн газрын тогтоолын төсөлд тусгуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэ талаар МУИС-ийн захиргаанаас "асуудлыг хүлээн авч ойлгон дэмжиж, нааштай шийдвэрлэхэд идэвх зүтгэл, санаачилгатай ажилласан УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга, гишүүд, БСШУС-ын сайд, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд нийт эрдэмтэн багш, ажилтнуудынхаа нэрийн өмнөөс талархал дэвшүүлж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 8 )
ЛҮНДЭЭЖАНЦАН , ОЮУНХОРОЛ ГЭЭД ХУВЬДАА СУРГУУЛЬТАЙ ГИШҮҮДИЙН ЛОББИ !!! ЗА ЯАХАВ ТАХАЛ ГАРСАН ЮМДАА ГЭЭД ТЭВЧИХЭЭС ӨӨР ЯАХАВ !!!
төлбөрөө бүтэн авчихаад юү хуцан вэ
ОЮУТНУУДЫГ СУРГАЛТЫН ТӨЛБӨР ЗЭЭЛЭЭС ЧӨЛӨӨЛЖ ТЭГЛЭЭЧ
ihk deed surguuliin bagsh nar bolood busad turiin alban haagchid bolohgyi um uu MAN garuudaa
их дээд сургуулийн багш нар цалингаа авахгүй байгаа юм уу\n
Sanal gargaad yahu de. Shiidej bgaa yum bnu. Yarisaar l bhiin
turiin alban haagchid hun bish uu ard amidraltai ulsuud shu MAN aa
EBS.TSETSERLEGIIN BAGSH NAR YAHIIN