Ж.Бат-эрдэнэ: Намын бүлгээс сонгуулийг хойшлуулахгүй гэж шийдсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаантай холбогдуулан тодруулга авлаа.

-Коронавируст халдварын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай УИХ тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэх гэж байна. Энэ төслийг гол агуулга нь юу вэ?

-УИХ-аар хэлэлцэхээр орж ирсэн төслөөр бизнесийг дэмжих шугамыг гаргаж байгаа. Ерөөсөө энэ “Ковид-19” цар тахал гарсантай холбоотойгоор эдийн засгаа нэг, хоёр жилийн хугацаанд аятайхан авч явах нь хамгийн гол асуудал болоод байна. Нэн тэргүүнд банкны салбартаа өөрчлөлт оруулъя гэж байгаа юм. Банкнаас өгч байгаа зээлийн хүүг бууруулах хэрэгтэй. Зээлийн хүүтэй уялдуулаад хадгаламжийн хүү яригдах ёстой. Ингэж байж банкны эх үүсвэр зөв, нээлттэй болно гэсэн зарчим барьж байгаа. Мөн дотоодын үйлдвэрлэлээ авч үлдэх гол зарчим бол жижиг дунд үйлдвэрлэлээ анхаарах юм. Жишээ нь бид энэ оны улсын төсөвт жижиг дунд үйлдвэрлэл дээр мөнгө тусгаж чадаагүй. Тэгэхээр сүүлийн арга хэмжээтэй уялдуулаад зээлийн сангийн нөөцийг нэмэгдүүлье. Жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх дээр зээлийн баталгааг өргөжүүлэх, зээлийн баталгааны санг сайжруулъя гэсэн ийм гол бодлогыг авч байна. Дээр нь нефтийн бүтээгдэхүүний хангамж, үнийг нь тогтвортой барих асуудал бий. Ийм зүйлүүдийг зайлшгүй ярих шаардлагатай болоод байж байгаа.

 -УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар үүнийг ярьсан уу?

-Бид УИХ дахь бүлэг дээрээ дээрх асуудлыг тойрч нэлээд ярьсан. Цаашаа энэ долоо хоногтоо Байнгын хороодоор явах зарчмынхаа хүрээнд яригдаад явах ёстой.

-Банкны зээлийн хүүг бууруулах асуудал байгаа юм байна. Өөр энэ салбарт ямар өөрчлөлт хийх вэ?

-Монголбанкнаас нэлээд асуудал орж ирж байна. Ер нь банкны салбарын өөрсдийнх нь өөрчлөлтийг нэлээд харъя гэж байгаа шүү дээ. Жишээ нь, олон улсын жишгээр банкны салбар олон нийтийн хэлбэрээр ажиллах ёстой. Гэтэл манайд банкны салбарын хөрөнгө эзэмшигчид дунджаар 50-60 хувь нь байдаг хэлбэртэй болчихсон. Үүнийг задалж эзэмшигчийн хувийг 20-иос дээш гаргахгүй байх, олон нийтэд нээлттэй байх гэсэн гол зарчмыг авч үзэж байгаа.

-Бүлэг дээр УИХ-ын гишүүн Б.Батзоригтой холбоотой асуудлыг ярьсан уу?

-Ярилцаагүй.

-Б.Батзориг гишүүний асуудлыг хуулиараа 14 хоногт шийдвэрлэх ёстой биз дээ?

-Эхлээд “Ковид-19”-тэй холбоотой асуудлууд орж ирж байгаа байх. Энэ бол УИХ-ын даргын хүрээнд яригдах асуудал.

-МАН-ын Удирдах зөвлөл дээр Д.Дамба-Очир, Солтан нарын гишүүдийг чөлөөлөгдөх өргөдлөө өг гэсэн тухай мэдээлэл гарсан. Энэ асуудлыг Бүлгийн хурлаар ярьсан уу?

-Энэ талаар ямар ч мэдээлэл алга. Ер нь гишүүдийн асуудлыг Бүлгээр яриагүй.

-Засгийн газар, УИХ нэг шийдвэр танилцуулдаг. Яг банкин дээр харилцагч яваад очихоор хэрэгждэггүй асуудал байна. Тухайлбал, ипотекийн зээлийн хүү болоод зээлийн үндсэн төлөлтийг гурван сарын хугацаанд царцаах шийдвэр гарсан. Цар тахлын үеийн шийдвэр яаралтай хэрэгжих ёстой биш үү. Арилжааны банкуудтай Төв банк ойлголцохгүй байна уу. Банк бол “Хадгаламж эзэмшигчдээ бид эрсдэлд оруулах гээд байна” гэдэг ч юм уу гөжөөд суучихдаг асуудал үүсээд байна л даа?

-УИХ-аас гарч байгаа тогтоолын шийдвэр Засгийн газар дээр очиж байгаа. Засгийн газар өөрөө анхнаасаа судлаад үүнийгээ оруулж ирж батлуулаад явсан. Засгийн газар дээр асуудал шийдэгдээд явна. Багахан хэмжээний цаг хугацааны асуудал байгаа байх. Гэхдээ энэ хэрэгжинэ. Ийм хүнд хэцүү тохиолдолд гарсан шийдвэрүүд хатуу байх ёстой. Тэгээд зайлшгүй биелэгдэх хуулийнхаа зарчмыг барих учиртай. Үүн дээр санаа зовох зүйлгүй гэж бодож байгаа.

-Ерөнхийлөгч сонгууль хойшлуулах эсэх асуудлаар санал асуулга явуулаад эхэлсэн байна лээ. Энэ талаар МАН УИХ дахь бүлэг дээрээ ярилцсан уу?

-Бүлэг дээр бид ярилцсан. Сонгууль явагдах үеэр аюулгүй байдлыг хангах, сонгууль явагдах хүртэл урьдчилан сэргийлэх ажлыг Засгийн газар хийгээд явна. Бүлгээс сонгуулийг хойшлуулахгүй гэсэн шийдвэр гарсан. Товчхондоо, наана нь зохих арга хэмжээг үе шаттай аваад сонгуулийн хугацаа хүртэл явья гэсэн шийдвэр гарч байна.

-УИХ цахимаар хуралдаж байна. Зохион байгуулалтын хувьд ямар нэгэн бэрхшээл гарч байна уу?

-Одоохондоо, цахим хэлбэрээр хуралдсанаас шалтгаалсан бэрхшээл алга. Яг л журмынхаа дагуу ажиллаад гарах шийдвэрүүд нь гарч байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(119.40.98.177) 2020 оны 04 сарын 16

Хөөе. Та манай намын өмнөөс ярих эрхгүй. Танхимд байсан мөртлөө Ерөнхий сайдыг огцруулах гэж гар өргөө биз дээ. Нэг болж чаддагүй тоглогчтой Булган аймаг сүйрч байгаа юм биш үү\n

0  |  0
ЗОЧИН(202.9.40.88) 2020 оны 04 сарын 15

ЧИ ХООШОО БАЙ ЧАМААР СОНГУУЛЬ ДУТАХГҮЙ ЭЭ??? БҮҮ ГОРЬД САХАЛ ГУАЙ?????

0  |  0
Ганбаа(195.211.193.157) 2020 оны 04 сарын 15

Настоящий мужик!!!

0  |  0
зочин(103.111.68.3) 2020 оны 04 сарын 14

энэ нөхөр ЗТЯ-д байхдаа хүн амины хэрэгт орооцолдоод яваад байсан биздээ

0  |  0
zochin(202.179.31.51) 2020 оны 04 сарын 14

MAN songuulia hoishluul songuulid ylagdah bj yundaa yaardag bna.

0  |  0
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 15

Дүнхүй толгойт минь монголд сонгууль явуулах явуулахгүйг Тогтохсүрэн гэдэг орк мэдэх болж байна уу хуцваа .\nГэмт хэрэгтнүүдийн бүлгийн ахлагч мэддэггүй юм.\nЯахыг сонгогчид мэддэг юм.

0  |  1
Top