Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдрийн /2020.04.15/ Засгийн газрын хуралдаан 08:00 цагаас Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн зарим асуудлыг эцэслэх юм.
Тухайлбал, Улсын Онцгой комиссын өчигдрийн /2020.04.15/ хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгах шийдвэрийг гаргасан юм. Түүнчлэн өнөөдрөөс амны хаалтаа зүүгээгүй иргэдэд хариуцлага тооцож, Зөрчлийн тухай хуульд зааснаар 150 мянган төгрөгөөр торгох зэрэг шийдвэрийг гаргасан билээ.
Сэтгэгдэл ( 0 )