ОХУ, бүр цаашилбал хуучин ЗХУ-ын эстрад, хөгжмийн ертөнцийн “Загалмайлсан эх” Алла Пугачева өнөөдөр /2022.04.15/ 73 нас хүрч байна.
Тэрээр сүүлийн өдрүүдэд Израильд байгаа бөгөөд өнөөдөр тэнд нөхөр Галкиний хамт төрсөн өдрөө тэмдэглэж байгаа нь гарцаагүй.
Агуу Алла Пугачевагийн амьдралын дүрмийг танилцуулъя.
“Хүмүүсийн анхааралд байхыг багаасаа хүсдэггүй байлаа. Зураг авхуулахыг ч хүсэхгүй. Тийм болохоор сургуульд намайг “зэрлэг хүн” гэж хочилдог байсан”
“Би гурван удаа гэрлэсэн, бүгдэд нь аз жаргалтай байсан. Харин нөхрүүд минь аз жаргалгүй байлаа. Учир нь би тэднийг тайзныхаа золиос болгосон юм”
“Ярилцлага бол нүглээ наманчилж байгаа хэрэг биш гэдгийг бүү март”
“Намайг бөмбөгдөж, шүүмжилж байгаа нь сайн хэрэг. Надаас өөр сул дорой хүн байсан бол үхчих байлаа шүү дээ”
“Урлагийн ертөнцөд ухаан жолоогүй амьдарч тэнэг хүн л чадна”
“Хүмүүсийг хайрлахын тулд тэдэнтэй харьцахгүй байх хэрэгтэй”
“Шүүмжлээд л байх юм. Тэгвэл намайг урт банзалтай, даруу, ичимхий охин байхад яагаад хэн ч алга ташин, хашхирдаггүй байсан юм бэ”
“Хоолны олон л дэглэм барьж байлаа. Хамгийн гол дэглэм бол бага гударч, их хөдлөх”
“Эмэгтэйчүүддээ хэлэхэд та нар минь эрчүүдийг тоглоом наргиан мэт хүлээж ав. Тэгвэл бүх юм сайхан болно”
“Эмэгтэй хүн болгон жүжигчин. Харин муу жүжиглэсэн нь амьдралд ялагддаг”
“Чамд үнэнийг л хэлдэг хүмүүсийн үгийг сонсож бай”
“Хүнд дээрэлхүүлэхгүй байх хэмжээний мөнгө байхад л хангалттай”
“Би шударга хүн болохоороо худал ярьж чаддаггүй. Тийм болохоор хэвлэл мэдээлэлтэй харьцдаггүй юм”
“Хэрэв чи өөрийгөө хайрлахгүй бол хэн ч чамайг хайрлахгүй. Өөрийгөө хайрлах хэрэгтэй”
“Хэрэв танил чинь баян, алдартай болчихвол түүнтэй дахин танилцах хэрэг гардаг”
“Миний төлөө эрчүүд ямар гавьяа байгуулж байв гэж үү? Тэд надтай гэрлэсэн”
“Ямар ч хайр дурлалтай учрахгүй байснаас бүтэлгүй дурлаад зовж явах нь дээр”
“Эр хүний төлөө бүхнээ хаяна гэж үү? Намайг бүх юмаа хаяхыг шаарддаг ямар тэнэг эр вэ? Харин тэнэгийн төлөө би бүх юмаа хэзээ ч хаяхгүй”
“Чамд хайргүй хүнээс бүү ай. Харин хайртай юм шиг царайлж байгаа хүнээс ай”
“Нэгдэн нийлсэн хайраас хүүхэд төрдөг, харин нийлээгүй хайраас дуу төрдөг”
“Нэгдүгээрт би сайхан, хоёрдугаарт туранхай биш, гуравдугаарт... ер нь надад дөрөвдүгээр, тавдугаар ч байгаа. Тэгэхээр би бас юмтай хүн”
“Амьд домог гэдэг үг надад таалагддаггүй. Домог гэхээр нэг л хүйтэн хөндий, тэгээд ч үхсэн хүн мэт. Тэгснээ одоо болтол амьд байна гэж байгаа юм шиг”
“Таны дуу хөгжмийг сонсож өссөн гэдэг үгээ март. Миний дуун дээр өссөн бол миний дуун дээр үхнэ шүү”
“70 нас бол хөгшрөл, доройтол гэж хүмүүс боддог. Миний хувьд зүгээр л тоо”
“Би ухаантай эмэгтэй, үүнийгээ нуухад маш хэцүү байдаг”
“Шидэт саваа байвал юу хүсэж дохих вэ гэж үү? Тэр саваагаар хэдэн новшийг л зодох байсан байх даа”
“Ертөнц сөнөнө гэж айлгаад байх юм. Харин би ертөнц эхлэхийг хүлээгээд байдаг”
“Сайн хөгжмийн зохиолчид ч сайн, муу янз бүрийн дуу хийдэг. Сайныг нь би дуулдаг”
Сэтгэгдэл ( 28 )
Эмэгтэй хүн өөрөө өөрийгөө үнэлж энэ дэлхийд давтагдашгүй гэж бодож сэтгэл өөдрөг сайхан амьдрах хэрэгтэй. Энэ жишээ Алла юм. Нас бол тоо шүү. Та өөрөөтөө хайртай бай бүсгүйчүүдээ.
70 garchaad iim yum yarina gedeg munkhiin zaluu hun bna. 50 garaad l yun hair mair emee ovoo boldog . Ergen tournii humuusiig harj bhd
Saixan yumaa oortoo iim itgeltei gaixaltai
Гайхалтай эмэгтэй Гайхалтай гоё дуучин Аз жаргал хүсье
Алла шиг амьдраад үхэхэд яахав дээ гомдрлгүй... нээрээ
Бага гудар Их хөдөл шулуухан үнэнийг хэлжээ хүүхнүүдээ бага гудар их хөдөл
ХАР ЗАЛУУГААСАА Л АРХАГ ТАМХИЧИН ЗҮГЭЭР Л БАЙХ ЮМ .
Гайхалтай өөрийгөө ялсан хүн л ийм байдаг байх даа
Хайр сэтгэл, амьдрал 72 наснаас эхлэнэ шүү Алла хэ хэ.
Өөрийгөө ялж санасандаө хүрсэн эмэгтэй \nҮнэн л ярьждээ бодмоор л асуудлууд хэний ч амьдралд тохиолдоно гайхамшигтай эмэгтэй
Гайхалтай эмэгтэй
baga baichiin l mundag baisan n cheveer estoi argagui l mundag um
Багынх нь зураг үнэхээр хөөрхөн охин . Одоо бол хиймэл баба яга. Алиа салбадай
Сайхан эмэгтэй ГАЙХАМШИГТАЙ дуучин ...Танд төрсөн өдрийн мэнд дэвшүүлье
Шүтэн биширч сонсдог Гайхамшигтай
Алла Пугачева тандаа хайртай шүү. Эрүүл энх, Аз жаргал хүсэн ерөе
Гайхалтай шударга үнэнээр хүн юм байна. Тиймээс атаархагчид олон байдаг биз, хүн атаархаж байвал чи амьд байна гэдэг энэл юм даа
миний бахархал. гайхалтай дуучин. эрүүл, урт удаан наслаарай\n\n
Хэзээд залуугаараа сайхан эмэгтэй. ЭРҮҮЛ энхийг хүсье!
Emegteichuud ene emgenii zuvulguuguur amidarbal gants bie l uldeh baih shuu.
ГАЙХАЛТАЙ
Багын маань шутээн, гайхалтай хуч чадалтай эмэгтэйчуудын нэг,улгэр дууриалал,энэ ертонцод санснаараа амьдарсан шиг амьдарч болдогыг харуулж чадаж байна!\n100 илуу наслах болтугай!
гайхамшигтай авьяас, өвөрмөц амьдрал. Агуу авьяастан л ингэж чадна. Миний хайртай Алла
С Днём рождения, Алла Борисовна!
brejnewin he gen baigaagvi darin pugachewin he gen baisan
Чи дэлхий дээр байгаа биз дээ?! Юу солиороод байгаам дээ.
Бахархмаар, гайхамшигтай эмэгтэй.
Энэ хүн чинь нас барчихсан шүү дээ?