Засгийн газрын өнөөдрийн /2020.04.15/ ээлжит хуралдаанаар КОВИД-19 цар тахлын үед Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт Улсын Онцгой комиссын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээллийг сонслоо. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах үүрэг даалгаврыг Улсын Онцгой комиссын дарга болон гишүүдэд өгчээ.
Тэрбээр "Монгол Улс цар тахлын дэгдэлтийг дотооддоо хязгаарлаад байгаа ч нийтийн дунд халдвар тархахгүй гэх баталгаа хомс, эрсдэл маш өндөр байна. Иймд болзошгүй эрсдэлийг тооцож бэлэн байдлаа хангах ёстой. Дараах дөрвөн арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүл" гэв.
Үүнд:
1. Бүх нийтийн бэлэн байдлын сургуулилт хийх. Нийтэд вирус тархсан тохиолдолд ямар зохион байгуулалтад орж ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрэх.
2. Эмч, эмнэлгийн ажилтнуудын бэлэн байдал, дайчилгаа, судалгааг нэгтгэх. Шуурхай томилгоонуудыг хийх. 1000 хүн халдвар авсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар сургуулилтыг эрүүл мэндийн салбарынхан дотроо явуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгох.
3. Яармагт баригдаж, ашиглалтад ороход бэлэн болоод буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг Ковид-19 цар тахлын дэгдэлт үүссэн үед ашиглахаар бэлэн байдалд шилжүүлж, бэлтгэн тоноглох.
4. Дээд, дунд шатны удирдлагууд, шийдвэр гаргах түвшнийхэн, албан тушаалтнууд мэдээллээ нэг урсгалаар гаргаж байх. Ажлын хариуцлагатай, байх, олон нийтийг талцуулсан ойлгомжгүй мэдээлэл албан болон албан бусаар түгээхгүй байхыг тус тус анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 12 )
zarimuls oron zovhon togsoh angiin surgaltig ehluuleh shiidver gargaj bna
Хөдөө хот аймаг дүүргийн эмнэлгийн эмч лаборант нарт ХӨСҮТ ээс энэ чиглэлээр сургалт явуулж бэлтгээд амьсгалын аппаратаар хангах нь ямар бол
Хичээл сургуулиа 5 сарын 1-нээс 7 сар хүртэл оруулах байсымаааа
Зөв шүү
Балай юм аа хах ххах хахах хаа
Хн, манай хуц толгойт ждүчин сайд, мөөн мөн. Хөл хориотой, олон хүн аль болох нэг дор цугларахаас сэргийл гээд байхад л бүх нийтийг хөдөлгөх, 1000 хүн оролцсон сургуулилт хийх ухааны юм яриад сууж байдаг. Болоо ч үгүй бүр үүрэгдэж байдаг, таарч дээ. Доор нь ажиллаж байдаг хүмүүс тун их зүдэрдэг байх даа, чааваас.
setgegdel bichij baygaa zarim khumuus neg l ikh medegch nar baykh yum , tegj ch bolokhguy , ingekhguy yasan yum be ch gekh shig , tur zasag yu khiikhee medej baygaa shuu dee ,
Энийг чинь чамайг хэлсэн хэлээгүй онцгой комисс ЭМЯ хийгээд явж байна өөр дорвитой юм хийгээчээ
Mash zuv asuudal
harin ternii orond songuuliin yeer evteihen haldvar tarchihaargui sanalaa ogood zever garah bolomjiig haigaach !!!!!!!
harin ternii orond songuuliin yeer evteihen haldvar tarchihaargui sanalaa ogood zever garah bolomjiig haigaach !!!!!!!
boliochee yhsenii chin niitiin surguulilt ve, iim yed surguuli hiij hyn boognyyleh yamarch shaardlaga baihgui shyydee,,,,,,,,ergyy umuu haashee um be