Хаягдлаа ачуулаагүй “Рино инженеринг” компанид шаардлага хүргүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгад шалгалт хийжээ.

“Нийслэлийн нутаг дэвсгэрт барьж буй барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд хийсэн уг шалгалтаар барилгын норм ба дүрмийн хэрэгжилтийг хангаагүй дутагдал илэрчээ. Үүнд:

Барилгажилтын талбайн гадна хашаа, хамгаалалтыг “Хотын стандарт 2019”, “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм” -ийн 6.2.2 дахь заалтын дагуу хийгээгүй. Барилгын ерөнхий мэдээллийн самбар байршуулаагүй захиалагч, гүйцэтгэгч, хариуцсан инженер, ХАБЭА инженерүүдийн нэр, холбогдох утас байхгүй.
Сургуулийн өргөтгөлийн барилгын ажил явагдаж байгаа талбайн хүрээлэн буй орчинд, шороо тоос, хог хөглөрсөн байдалтай байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах хуулийн заалтыг хангаагүй. Иймд дутагдлыг арилгуулахаар “Рино инженеринг” ХХК-д албан шаардлага хүргүүлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top