“Мөнхийн тун” өдөрт 160 гаруй мянган амны хаалт үйлдвэрлэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Хоёрдугаар төв эмнэлэг болон "Мөнхийн тун" эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн бэлэн байдлыг биечлэн шалгалаа.

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд эмнэлгийн 500 гаруй орыг бүрэн ашиглахаар тооцсон бол улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн нэг “Мөнхийн тун” үйлдвэр уртасгасан цагаар ажиллаж байна.

Өдөрт 10 гаруй мянган хамгаалалтын хувцас, 160 гаруй мянган амны хаалт үйлдвэрлэж байгаа аж.

Түүхий эдийн нийлүүлэлт тасраагүй, 2-3 сарын бүтээгдэхүүний нөөцтэй болжээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн салбарынхан түүврийн аргаар цар тахлын дэгдэлтийн тандалтыг өдөр бүр хийж, “Ковид-19”-ийн шинжилгээг хийж байна. Шинжилгээгээр “Ковид-19” илрэхгүй байгаа нь Монгол Улс цар тахлыг дотооддоо алдаагүй болохыг илтгэж байна. Энэ нь Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлсэн цаг үеийн хорио цээрийн дэглэмүүд болон бусад арга хэмжээнүүдийн үр дүн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(124.158.64.136) 2020 оны 12 сарын 11

Eronhii said ug ni baildaanii horiglon hamgaalalt saitai l baimaar ym. Olon daguuluudtai yvahiig bodohod COVID19 oos uneheer ih aidag bololtoi.\n

0  |  0
Zochin(202.9.46.92) 2020 оны 04 сарын 25

Ene tsar tahlin ved iim olon daguul avch yvah hereg bgaa ch ymu do.

0  |  0
Top