Онгоцонд амны хаалт зүүхээс татгалзсан зорчигчийг буулгажээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 24

ОХУ-ын Сочи хотоос Санкт-Петербург рүү нисэх гэж байсан онгоцонд нэгэн үйлчлүүлэгч амны хаалт зүүхээс татгалзсан учир нислэгээс хасжээ.

Албаныхны мэдээлснээр агаарын аюулгүй байдлын диспетчер амны хаалт зүүхээс татгалзсан зорчигчийн тухай цагдаад мэдэгдсэн байна.

Онгоцны ахмад түүнийг нислэгээс хасахаар шийджээ.

Үүний өмнө Оросын балетчин Анастасия Волочкова Шереметьево нисэх буудалд амны хаалт зүүхээс татгалзаж, маргаан үүсгэсэн билээ. Волочковаг амны хаалт зүүхээс татгалзаж, асуудал үүсгэсэн гэж 15 хоногоор баривчилж, 30 мянган рублиэр торгож магадгүй байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mmm(217.227.217.1) 2022 оны 02 сарын 12

bi bol amnii haalt zuumeergui l bn \nugasa corona gj bhgui

0  |  0
Top