Амны хаалт зүүх, зай барих нь шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтыг хянахад хамгийн чухал гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны халдварт өвчинтэй тэмцэх тусгай комиссын дарга Жун Наньшань мэдэгджээ.
“Цар тахлын дэгдэлтийг хянах хамгийн чухал хоёр арга нь зай барих, амны хаалт зүүх явдал юм. Өдгөө амны хаалт зүүх шаардлагатай эсэх тал дээр маргаан өрнөж байна. Амны хаалт зүүх шаардлагатай гэж үзэж байна. Зарим нэг нь амны хаалт зүүснээр бусдад халдвар тараахаас сэргийлдэг гэж ярьж байна. Гэвч амны хаалт нь таныг бусдаас халдвар авахаас хамгаалж байгаа юм” гэж вирус судлаач онцолжээ.
Түүний хэлснээр, ихэнх вирус агаарт чөлөөтэй оршиж байдаггүй. Вирус ханиах, найтаах үед шүлсний дуслаар дамжин тархдаг байна. Ханиах үед шүлсний дуслууд 1-2 метрийн зайд түгдэг. Тиймээс вирусийн тархалтыг хяналтад байлгахын тулд нэгдүгээр зай барих, хоёрдугаарт амны хаалт зүүх шаардлагатай гэж тэрбээр тайлбарлажээ.
Сэтгэгдэл ( 0 )