Австралийн Мельбурний Технологийн дээд сургуулийн судлаачид нэг удаагийн амны хаалтаар хийсэн авто замын барилгын материалыг танилцуулсан байна. “Science of The Total Environment” сэтгүүлд мэдээлснээр, шинэ материалыг нэг удаагийн амны хаалтыг дахин боловсруулсан барилгын хог хаягдалтай холих замаар гаргаж авчээ. Амны хаалт бетоныг илүү уян чанартай болгодог тул автомашины болон явган хүний зам тавихад суурь болгон ашиглах боломжтой нь тогтоогджээ.
Нэг км хоёр эгнээ зам барихад гурван сая амны хаалт шаардагдах тооцоо гарчээ. Ингэснээр 93 тонн хэрэглэсэн амны хаалтыг дахин боловсруулж ашиглах боломж бүрдэхээс гадна коронавирусний цар тахлаас үүдэлтэй асар их хэмжээний хог хаягдлын асуудлыг шийдэх гарц нээгдэж байна.
Австралийн эрдэмтдийн энэ судалгаа нь мэс заслын нэг удаагийн амны хаалтыг иргэний барилгын зориулалтаар дахин ашиглахад чиглэсэн анхны судалгаа гэнэ.
Цар тахлын үед хувийн халдвар хамгааллын хэрэгслийн хэрэглээ огцом нэмэгдсэн билээ. Дэлхий дахинд өдөрт 6.8 тэрбум ширхэг нэг удаагийн амны хаалт хэрэглэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
гадныхан нээрээ мундаг шүү ийм болоодл хөгжилтэй байгаан. манай шилдэг эрдэмтэд юу хийж байдийн бол доо хөөрхийс