Торгоор хийсэн амны хаалт ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ болохыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24


Цэвэр торгоор хийсэн амны хаалт коронавирусний халдвараас өндөр үр дүнтэй хамгаалдаг болохыг АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаачид тогтоожээ.

Экологийн цэвэр нөхцөлд үржүүлсэн хүр хорхойн шүлсээр хийсэн торго амьсгалах үед нян, вирусийг устгах чадвартай гэж Калифорнийн их сургуулийн судлаач Патрик Герра онцолжээ. Түүний хэлснээр торгонд агуулагддаг зэс маш сайн халдваргүйжүүлэгч болдог бөгөөд торго нь өөрөө нордоггүйгээс гадна агаар сайн нэвтрүүлдэг байна. Чийгийг өөртөө шингээж, зүүснээс хойш 30-40 минутын дараа хамгаалах үүргээ алддаг хөвөн давуугаас ялгаатай нь торгоны гадаргуу чийгийг маш хурдан ууршуулдаг аж.

Одоогоор судлаачид торгоор хийсэн амны хаалт дээр коронавирус хэр удаан тогтдог болохыг судалж байгаа бөгөөд энэ нь КОВИД-19 өвчтөн байгаа орчинд төрөл бүрийн материалаар хийсэн амны хаалт хэр удаан хамгаалж чаддагийг тогтооход чухал гэж судлаач Патрик Герра онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top