80 нас хүрсэн Аль Пачиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 26

Өнөөдөр Америкийн алдарт жүжигчин Аль Пачино 80 нас хүрлээ. Түүний алдарт эшлэл болон амьдралын дүрмээс нь танилцуулъя.
 

Эхний дүрэм – бууж өгч болохгүй. Хоёрдугаар дүрэм – эхний дүрмийг сана.

Хэнд ч юу ч битгий тайлбарла. Тэд хүссэнээрээ л ойлгоно.

Хүмүүс яагаад бисекс, ижил хүйстнүүдийг үзэн ядаад байдгийг би ойлгодоггүй. Эрэгтэй ч байна уу, эмэгтэй ч байна уу, хэнд дурлах нь хамаагүй. Чи дурлажээ – энэ л хамгийн чухал.

Намайг өөдгүй новш, харгис хэрцгий гэж их муулдаг. Анхааруулъя – үнэндээ би бүр муу хүн шүү.

Амжилтад хүрэх түлхүүр бол хүсэл. Миний биед хүсэл байнга асаж байдаг.

Нүдийг хуурах хялбар ч зүрхийг хуурах хэцүү.

Би хэзээ ч гэрлэж байгаагүй. Цаашдаа ч гэрлэхгүй байх. Хүнтэй сууна гэдэг бодол надад огт таалагддаггүй. Ямар ч гэсэн миний намтарт салсан гэсэн үг байхгүй.

Нэр алдарт дуртай байх нь дуртай нүгэл минь билээ.

Сул талаа нэрлэх гэхээр юу хэлэхээ ч мэдэхгүй юм. Сайн талаа ч гэсэн. Магадгүй миний сул, сайн тал хоёр ижилхэн байх.

Америк дахь бүх италичууд эрлийз. Надаас бусад нь. Би жинхэнэ сицили хүн. Тэгэхээр надтай уулзахдаа та элдэв юм холиогүй жинхэнэ ориг архи ууж байна гэсэн үг.

1970-аад он хөөрхөн хөвгүүдийн үе байлаа. Харин дараа нь би гарч ирсэн юм.

Би Бурханаас унадаг дугуй гуйсан ч тэр өгөөгүй. Тэгэхээр нь би дугуй хулгайлаад Бурханд нүглээ наманчилсан.

Спортоор хичээллэх шаардлагатай болжээ гэдгээ мэдрэнгүүтээ би буйдан дээр энэ мэдрэмжээ алга болтол хэвтдэг.

Хоббиндоо цаг зарцуулах нь надад тэнэг санагддаг.

Би ямар ч дүрд тоглож чадна. Харин надаас хоол хийж өгөөч гэж бүү гуй. Хэзээ ч хоол хийж чадахгүй.

Архи, эм хэрэглэдэг байхдаа би шагнал гардуулах ёслол дээр ирээд сууж байхдаа “Хэрэв намайг шагнавал би тайз хүртэл алхаж чадах болов уу” гэж боддог байлаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ts(202.9.40.151) 2020 оны 05 сарын 16

Hend ch Yu ch bitgii tailbarla.ted husseneere oilgono gej yag unen.Estoi ch 1 Yu yrihiig husne teruugeere oilgood huniig baihgui boltol yridag garuud zunduu shu! Uursdiiguu yay gej baij jijig tarhiniihaa hemjeegeer setgej huniig bhgui zohioliin durd ch togluulahiig Yana.archaagui.

1  |  0
C(172.58.45.251) 2020 оны 05 сарын 16

Arhi em bish arhi har tamhi geech.

2  |  0
зочин(202.9.46.18) 2020 оны 05 сарын 16

агуу агуу

2  |  0
Top