ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

2020.5.1, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8

ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САР ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2020.5.1, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 5.34-20.05
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top