Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараагийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг алтны уурхайгаас болж гол горхи шигэж, хүн малгүй хэцүү байдалд орсон талаар өнгөрсөн оны сүүлээр хэвлэл мэдээллийн байгууллагаар гарч байсан
Ялангуяа Тагнуулын ерөнхий газрын дарга Гэрэлийн хүү Г.Аранзалын Пантатерра алтны уурхайгаас болж Нарангийн гол ширгэж, төрийн хяналт шалгалт тойрч, хариуцлагаас мултарч байгаа гэх мэдээллийг www.zarig.mn сайт гаргаж тавьсан. Бид мэдээллийн мөрөөр Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулдаг тус уурхайг газар дээрээс нь сурвалжиллаа. Өнгөрсөн оны тавдугаар сард уурхай дээр осол гарч хүний амь үрэгдсэн ч одоо болтол ажилласаар байгаа аж. Энэ маргаан сүүлдээ хууль шүүхийн байгууллагад шилжээд байгаа билээ. Баянгол сумын нутагт 2019 онд уул уурхайн 37 лиценз олгогдсон бол 2020 онд энэ тоо 65 болж өсжээ. Алт ухаж эхэлснээр нутгийн гол горхиуд ширгэж, бороо хүртэл орохоо байлаа гэж нутгийн ихэд халаглан ярьж байна. Алт л олборлож байвал байгаль дэлхий ёсүйдэх нь хамаагүй мэтээр аашилдаг уурхайнуудын балагаар уух усгүй болчихоод байгаагаа ч хэлж байлаа.
Тайхаржин майнинг компани нь 2017 оноос алтны шороон орд ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж. Шороон ордоо усан буугаар буудах замаар алт олборлодог бөгөөд цианит натри хэрэглэдэг гэх яриаг уурхайн дарга Н.Өлзийбаяр үгүйсгэлээ. Уурхайн гол хэсэгт голын голдирол байгааг асуухад “Түр урсацтай гол” гээд урт нэртэй хуульд хамаардаггүй гэсэн хариулт өгч байсан. Нарангийн голын урсац багасч, Урт булагийн гол нь бүр ширгэсэн, түр урсацтай гол гэж яагаад ч нэрлэх боломжгүй гэдгийг нутгийн иргэд хэлж байгаа юм. Харин уурхайн даргынхаар бол бороо, цасаар сэлбэгддэг гол бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл өгсөн юм байх. Харин Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэн Т.Кэрэвений хэлж байгаагаар Урт булгийн гол нь дээхэн үедээ машин тэрэг хүртэл суудаг, гүүртэй том гол байсан гэнэ. Гэвч тус уурхайн буруугаар одоо бол хуурай сайр, Урт булаг, Баянгол гэсэн сайхан нэрнүүд л үлдэж хоцорч. Баянгол гол нь Нарангийн гол, Урт булагийн гол, Нарийн гол гэсэн гурван голоор тэтгэгдэж, Хараа голд цутгадаг том гол байсан ч голынх нь эхийг ухаж, алтыг нь авснаар бүрэн ширгэж энэ хавийн хүн, мал амны усгүй болж хэцүүдэж байна. Ямар ч гантай жил устай байж, хүн малын ундаа болдог байсан голуудыг ингэж устгаж, ширгээсэнд нутгийн иргэд гомдолтой байгаагаа илэрхийлж байлаа.
Алт угаасан тогтоол уснаас нь уусан малын дотор гэдэс нь бор өнгөртэй, элэг, уушиг нь бор болчихсон байдаг гэнэ. Мөн тогтоол усанд унасан хүүхдийг биеэр юу нь мэдэгдэхгүй тууралт өгсөн бөгөөд ямар нэгэн химийн хорт бодис хэрэглэдэг гэх хардлагыг төрүүлдэгээ нутгийн иргэд илэрхийллээ. Нарангийн голын эрэг дээр үйл ажиллагаагаа явуулдаг тус уурхайн талаар мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэлж байгаагаар Тагнуулын ерөнхий газрын дарга Гэрэл, өөрийн хүүгийн нэр дээр байдаг тус уурхайг шалгалтаас “мулталсан” байш болзошгүй аж. Мөн Гэрэл дарга өөрийн хүүгээ надад хамаагүй, хүүгийн нэр дээрх уурхайгаар дамжуулан миний нэр төрд халдлаа гэж сэтгүүлчийг шүүхэд өгчээ.
Чандмань эрдэнэтэй зүйрлэн хайрлаж ирсэн гол усыг ширгээж, өөрсдийн дураар хааж боож хүн малыг харангадуулж байгаа нөхдийг шалгаж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг нутгийн хүмүүс шаардаж байна. Ард түмнийхээ үгийг сонсдог “чих”-тэй төр засаг юу юунаас илүү хэрэгтэй байна. Эс бөгөөс баянголчуудын өнөөдөр амссан зовлонг нийтээрээ эдлэх ойрхон ирснийг сануулъя.
Сэтгэгдэл ( 1 )
Алтаа л идэж ууж дээ