ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 02

2020.5.2, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9

ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САР НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2020.5.2, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 5.32-20.06
  • Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой. Хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top