Энэ сарын 9-нд Аугаа их Эх орны дайны Ялалтын 75 жилийн ойн баяр болно. Энэхүү өдрийг угтан, ТАСС агентлагаас уншигчдынхаа дунд “Эх орны дайны тухай ямар кинонд дуртай вэ” гэсэн судалгаа явуулжээ.
Эхний байрт найруулагч Леонид Быковын "В бой идут одни "старики" (Тулаанд зөвхөн хашрууд ниснэ) кино орсон байна.
Нисгэгчдийн талаар өгүүлдэг энэ кино 1974 онд дэлгэцэд гарч байв. "Смуглянка", "Вечерний звон", "За того парня" зэрэг алдарт дуунууд эгшиглэж, Леонид Быков, Сергей Подгорный, Сергей Иванов, Рустам Сагдуллаев нарын тоглосон энэ кино Оросын ард түмний хайртай бүтээлийн нэг билээ.
Хоёрдугаар байрт найруулагч Владимир Роговойн "Офицеры" (1971), гуравдугаар байрт найруулагч Станислав Ростоцкийн “А зори здесь тихие" (1972) буюу “Үүрэг хүлээсэн цагт” кино оржээ.
Тэдний ард "Они сражались за Родину" (1975), "Судьба человека" (1959) "Летят журавли" (1957) бичигдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )