Энэ өдөр түүхэнд: Боб Марлиг авч одсон өдөр

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 11


1981 оны тавдугаар сарын 11-нд алдарт дуучин Боб Марли нас нөгчсөн юм. Тэр энэ хорвоод 36-хан жил амьдарсан. Бурхан тэнгэр түүнд арай урт хугацаа өгсөн бол тэр юу бүтээж, юу туурвих байсан бол доо. Төрөлх Ямайкадаа тэр "The Wailers” хамтлагаа 1964 онд байгуулж байсан ч дэлхий дахинд 1970-аад оны эхээр л алдаршсан юм. Марли регги стилийн хөгжмийг дэлхийн түвшинд гаргаж, улс төрийн тэмцэл өрнүүлэн, Африкийн орнуудын эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжиж байлаа.
 


18 настайдаа Боб Марли “Judge Not” дуугаар анх урлагийн ертөнцөд орсон.
 


1970-аад оны дундуур Боб Марли "The Wailers” хамтлагтайгаа регги хөгжмийн лидер болон хувирсан. Түүний шинэ дуу болгон Их Британийн “Шилдэг 40 дуу”-д багтаж байв.
 

Боб Марли 1980 он
 

Боб Марли, Мик Жаггер, Питер Тош
 

1976 онд түүний амь насанд халдсан. Хэдий хүнд шархадсан ч тэр нэг ч концертоо цуцлаагүй. Энэ дэлхийд муу зүйл ийм их байхад би нэг өдрийг ч зүгээр сууж өнгөрөөхгүй гэж тэр хэлж байлаа.


1977 онд Марлигийн хөлийн эрхий хуруунд хорт хавдар илэрсэн юм. Гэвч тэр хөлөө тайруулахаас татгалзсан. Учир нь тэр хөлбөмбөгт дэндүү хайртай байлаа.
 

1980 оны өвөл Боб Марли Мюнхенд эмчилгээнд орсон ч үр дүнгүй. Химийн эмчилгээний нөлөөгөөр үс нь унасан. 1981 оны тавдугаар сарын 11-нд тэр энэ дэлхийгээс халин одсон билээ. Хүүдээ хэлсэн сүүлчийн үг нь “Хөрөнгө мөнгөөр амьдралыг худалдан авч болдоггүй”.
 

Боб Марли (1981)
 

Одоо ч түүний зурагтай хувцас, цүнх зарагдсаар байна. Боб Марли гэдэг нэр брэнд болон үлджээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.25.203) 2020 оны 05 сарын 12

Бобын алдартай дуу No woman no cry.

0  |  0
Top