Дуурийн дуучин Н.Мөнхзул “Тёмная ночь”-г дууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин, дуурийн дуучин Намхайн Мөнхзул аугаа их Эх орны дайны 75 жилийн ойд зориулан, Оросын алдарт “Тёмная ночь” дууг дуулжээ.

Үдшийн бүрэнхийд голын эрэг дээр, түүдэг галын дэргэд дуулсан энэ дуу хөгжим сонирхогчдод их таалагдсан байна. Гитар хөгжмийг Хэшэкто Бодиев тоглож, Олег Юмов бичлэгийг найруулагчаар ажиллажээ.

Н.Мөнхзул 2004 оноос Буриадын Дуурь, бүжгийн театрт ажиллаж байна.

“Тёмная ночь” дуу хөгжмийн зохиолч Никита Богословский, яруу найрагч Владимир Агатов нарын бүтээл. 1943 онд “Два бойца” кинонд зориулан бүтээсэн энэ дуу дайны үед зохиогдсон хамгийн алдартай дуунуудын нэг болсон юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.213.71) 2020 оны 05 сарын 14

oros heltei hymyys l oilgonodoo, yneheer goe dainii yeiin duunuud

0  |  0
irgen(31.165.213.71) 2020 оны 05 сарын 14

ymarch helbereer duulj bolno shdee orosuud ch oorsdoo tegj duuldag yneheer goe baina

0  |  0
Зочин(202.179.24.36) 2020 оны 05 сарын 14

Дуурийн хоолойгоор дуулдаг дуу бишээ

0  |  0
Top