“Алтаргана” наадам 2021 онд болно

2020 оны 05 сарын 14

Буриад түмний олон улсын “Алтаргана” наадам энэ жил долоодугаар сарын 16-18-нд явагдах ёстой байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон билээ.

Тэгвэл наадмын тов тодорсон байна. 14 дэх удаагийн “Алтаргана” наадам 2021 оны зургаадугаар сард ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт зохион байгуулагдах болжээ. Өвөр Байгалийн хязгаарт Агийн буриад тойрог багтдаг.

Тус хязгаарын амбан захирагч Александр Осипов “Зохион байгуулалт, бэлтгэлийн ажил явагдаж байгаа. Бүтэн жилийн турш урлаг, спортын сонгон шалгаруулах тэмцээнүүд болно. Ирэх жил уулзацгаая” гэж олон нийтийн сүлжээгээр зарласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top