МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 16

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАХН болон ИЗЗН, Монголын уламжлалын нэгдсэн нам нэгдэн, "Та бидний эвсэл" байгуулж, оролцож байгаа билээ.

Яг одоо МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж байна. Хурлаар нэр дэвшигчдээ тодруулж, өнөөдөр болох МАХН-ын Бага хурлаар эцэслэх юм. 

Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга дөнгөж сая мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай нам энэ удаагийн сонгуульд "Та бидний эвсэл" байгуулж оролцож байгаа. Эвсэл байгуулсан учраас нэг нам дотроо асуудлаа шийдэхээс илүү шат дараатай үйл явц, өрсөлдөөн өрнөх нь тодорхой. Тэр утгаараа гурван намын удирдах төв байгууллагууд хуралдаж, асуудлаа ярилцаж байна.  Гүйцэтгэх товчооны хурлаа нэлээд нухацтай, удаан хийлээ.  Гүйцэтгэх товчооны хурлаар нэр дэвшигчдээ шийдээд, Бага хурлаар эцэслэнэ. Бага хурлаа онлайнаар хийж байгаа учраас Гүйцэтгэх товчоогоор асуудлаа нарийн шийдэж оруулах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top