ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Орос цэргийн хөшөөнд цэцэг өргөлөө

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

Оросын холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Хангай, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1 дүгээр орлогч дарга Игорь Васильевич Мелостных нар Говьсүмбэр аймагт айлчиллаа.
 

Хүндэт зочид аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж. Орос цэргийн алдрын хөшөөнд хүндэтгэл үзүүлж тус цогцолборын тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцав.
 

Говьсүмбэр аймагтай хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашид бүх талаар дэмжин ажиллахаа ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов илэрхийллээ.
 

Уулзалтын үеэр Говьсүмбэр аймгийн иргэдээ төлөөлөн аймгийн Засаг дарга Г.Батсуурь ОХУ-ын иргэдэд 5000 ширхэг амны хаалт хандив болгон гардууллаа.
 

Энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ОХУ-ын Элчин сайд И.К. Азизовтой уулзалт хийж, Говьсүмбэр аймаг дахь “Орос цэрэг”-ийн алдар цогцолборын бүтээн байгуулалт, тохижилтын ажил болон цаашид уг цогцолборыг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх чиглэлээр санал солилцож хамтран ажиллахаар болсон билээ.
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.24) 2020 оны 05 сарын 27

Байрных нь чанар муу. Хам хум маш хурдан барьсан. Манайхан буулгахдаа чанарыг нь тодорхойлсон. Уг нь барихад нь улсын комис үүнийг тогтоох ёстой байдаг. Манайхан үүнийг улаан гараараа амжуулж суурь бетоныг нь л үлдээсэн. Дайчин өвөг дээдсийн генийг бүрэн тээж яваадаа бахархах ёстой байх.

0  |  0
man geh gard(202.55.191.130) 2020 оны 05 сарын 25

end choiriin honhoriin oros diviz bairlaj baisan yumaa. 13 shirheg 5 dabhar ugsarmal baishin soelin tob geed barilguud bii.ene hoshoog orosuud barisan daa.harin tend baisan bvh tseregiin kazaram geh heden zuun barilgiig mongolchud nuraaj buulgaj haysan daa..

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 05 сарын 25

Сайхан мэдээ байна 2 орны найрамдал эгнэгт мандан бадраг ура ура ура.

2  |  0
Ман(85.141.78.111) 2020 оны 05 сарын 25

Орос цэргийн анги байрлаж байсан гээд уг хешеег барьсан юм уу хаашаа юм. Заавал говьсумбэр байхдаа яахав дээ

0  |  1
dash(68.226.67.57) 2020 оны 05 сарын 22

Saihan arga hemjee boljee Tsaana n neg SUMO baagii ofitser huvtastai uu hiij yvaa um bol

0  |  0
hi(202.131.242.2) 2020 оны 05 сарын 22

Цэргийн дарга хамгийн том Гүзээтэй, муухай харагдаж байна шүү.

0  |  0
Top