Димаш Кудайбергены фэнүүд төрсөн өдрөөр нь 2780 мод тарилаа

2020 оны 05 сарын 25

Казахстаны дуучин Димаш Кудайберген энэ сарын 24-нд 25 нас хүрлээ. Хайртай дуучныхаа төрсөн өдөрт зориулан, Хятадын фэнүүд нь мод тарьж, бэлэг барихаар шийджээ.

Димаш фэнүүдээ Dears гэж нэрлэдэг. Энэ удаад "Dimash Official FC” (DOFC) фэн клубийн гишүүд Өвөр Монголын Алшаа аймгийн говь, цөлд 2780 мод тарьжээ.

Модыг дөрөвдүгээр сараас эхлэн тарьсан бөгөөд клубээс албан ёсоор “Энэ бол Димашт барьсан бидний бэлэг байлаа. Хятадын Dears нийгмийн сайн сайхны төлөө байнга ажилладаг. Димашийн халуун дулаан сэтгэл биднийг зоригжуулж байдаг. Энэ жижигхэн ногоон арал дэлхий ертөнцийг илүү сайхан болгоно гэдэгт итгэж байна” гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocnin(68.145.61.75) 2020 оны 05 сарын 26

Queenii duug Dimash bolon owormongol duucnin Ayanga uneheer goyo duulsan Golduu reaction ni tawigdsan bnalee

0  |  0
Zocnin (68.145.61.75) 2020 оны 05 сарын 26

Dimash with vacol boys Queenii duug gaihamshigtai duulsan uzeerei

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2020 оны 05 сарын 26

Dimash with super vacol geed yzeerei mashg goyo duulsan Duu bgaa Owormongol duucnin Aysnga bolon busad duucnidtai hamt

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2020 оны 05 сарын 26

Dimash Ayanga nariin duulsan qieenii duu mash goyo duu bnalee Dimash with super vacol geed uzeerei Reaction ni bnalee Ayanga geed owormongol zaluu duucnin bas nerd garcn bna

0  |  0
Зочин(103.14.38.137) 2020 оны 05 сарын 25

26 нас хүрч байна. Мэдээгээр зөв хүргээч!

0  |  0
Top