KBS телевизийн 00-оос нууц камер илэрчээ

2020 оны 06 сарын 02

БНСУ-ын KBS телевизийн эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнөөс нууц камер илэрсэн хэргийг Цагдаагийн газраас мөрдөн шалгаж байна.

Нууц камер байрлуулсан ариун цэврийн өрөө нь “Gag Concert” телевизийн шоунд оролцогчдын танхимын дэргэд байрладаг ажээ. Камерыг илрүүлсэн өдөр тус шоунд оролцогчид зураг авалтдаа бэлтгэж байсан байна.

Танхимын ойролцоо ажиглалтын камер байхгүй тул цагдаа нар барилгын хаалганы бичлэгийг шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top