KBS-ийн 00-д нууц камерыг алдартай жүжигчин байрлуулжээ

2020 оны 06 сарын 03

БНСУ-ын KBS телевизийн эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнөөс тавдугаар сарын 29-нд нууц камер илэрсэн хэргийг Цагдаагийн газраас мөрдөн шалгаж байна. Нууц камер байрлуулсан ариун цэврийн өрөө нь “Gag Concert” телевизийн шоунд оролцогчдын танхимын дэргэд байрладаг талаар бид мэдээлсэн.

Харин хэрэгтэн этгээд өөрөө Цагдаагийн газарт очиж, хэргээ хүлээсэн байна. Түүнийг алдартай хошин шогийн жүжигчин, KBS телевизийн ажилтан байсан гэж БНСУ-ын хэвлэлээр мэдээлэл гарч байгааг тус телевиз няцаалаа.

KBS телевизээс “Нууц камер байрлуулсан этгээд хошин шогийн жүжигчин гэдэг нь үнэн. Гэхдээ манай байгууллагатай ямар ч холбоо байхгүй. Нэг удаа манай телевизэд ирж, ярилцлагад орж байсан удаатай. Хэрэв дахин телевизийн нэр хүндэд халдвал хууль зүйн дагуу арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top