БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд их өгөгдөл ашиглан бэлчээрийн доройтолд орсон талбайг тооцоолон нөхөн сэргээхээр болжээ.
Зөвхөн доройтсон талбайг тооцохоос гадна хэдий хэр хугацаа шаардлагатай, ямар арга хэмжээ авахыг ч их өгөгдлөөр тооцоолох ажээ.
Нийтдээ Шилийн гол аймгийн 18.3 мянган га талбайг их өгөгдлөөр тооцоолох аж.
Их өгөгдлөөр бэлчээрийн талбайг нөхөн сэргээх ажил өнгөрсөн тавдугаар сараас эхэлжээ.
БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны тооцооллоор зөвхөн Шилийн гол аймгийн нийт бэлчээрийн талбайн 46.7 хувь нь доройтолд орсон гэх судалгаа бий.
Эх сурвалж: Xinhua
Сэтгэгдэл ( 0 )