Өчигдөр буюу зургаадугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын Улаанбаатар талаас 21.4, 24.1, 24.7, 26.2, 28, 28.3 дахь км-т замын хөвөө, шуудуу, хоолой, торон хашаа эвдэрч, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 100-180 км-т 14 хэсэг газар үерийн ус замын хөвөөг угаасан, 132-150 дахь км-т замын зорчих хэсэг эвдэрсэн.
Мөн Зуунмод-Мандалговь чиглэлийн замын Бөхөгийн гүүр орчимд үерийн ус ихээр орж ирж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүсэж, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын 554-585 дахь км-т 8 хэсэг газарт нийт 2.5 км төмөр замын далан үерийн усанд сэтэрч, эвдрэлд ороод байна.
Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Чойр болон Наран-элгэн өртөөний замчид болон холбогдох байгууллагын 470 орчим хүн оролцож байгаа бөгөөд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан “Ажлын хэсэг” удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм.
Мөн Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ын дагуу үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үнэлгээг хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 5 )
yamar sonin yumbee zamaa barj duusgasan bolovuu
Ym hiih gej gurildhiin yma...joohonch bolob setgel gargaad hiibel ym boldogdoo arai denduu yma...shoroon deer tabisan zamd gulsalt uuselgui yahabde
Зам тавина гэж гурилдсан юм байна. Замыг стандартын лагуу тавьж хүлээн авч сур. МАНАН гийн хийсэн гай.
Baigaliin davagdashgui huchin zuil boljee. Mun shineer dahin zam tavihnee. Zamchid ch ug ih shuurhai ajillah ni dee. Hooliig sain ugch, tsagiig ni sain zohitsuulah heregtei. Heden zamchdaa daramtlaad baivdaa.
ee hoorhii. odoo iim boroo oroh burt ingeh ni ee?