THE HU | Шинэ клип | Shireg Shireg

2020 оны 07 сарын 06

The Hu хамтлаг энэ сарын 1-нд “Shireg Shireg” шинэ клипээ нийтэд танилцууллаа. Клипэд студиийн бичлэгийн тайзны ард юу болж байсныг харуулсан нь тус хамтлагийг фэнүүдэд нь улам сайн танилцуулж өгсөн хэрэг байлаа.

“Shireg Shireg” видео нь энэ сарын 10-нд тус хамтлагийн гаргах “The Gereg” цомгийн шинэ хувилбарын нэгэн хэсэг юм. Тоглолтод Жейкоби Шэддикс (PAPA ROACH), Дэнни Кейс (FROM ASHES TO NEW), Lzzy Hale (HALESTORM) нарын одод оролцжээ.

The Hu хамтлаг "КОВИД-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж, "ГЭРЭГ" тоглолтоо өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд зохион байгуулсан. Тус тоглолтоос нийт 55 сая төгрөг Улсын Онцгой комиссын хандивын дансанд цугларсан бол Facebook, YouTube сувгийн дамжуулалтаас 5000 ам.доллар цугларсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.126.30) 2020 оны 07 сарын 08

Дуунууд дээрээ ритм гитарын хүчтэйхэн шиг рифф, соло гитарын гоцлол нэмээд оруулбал ёстой рокын шинэ өнгө төрх, урсгал гэж нэрлэж болох байх. Тэрнээс биш яг ийм маягаар бол Хөсөгтөн, Домог зэрэг этник хамтлагуудаас ялгагдах юм алга. The Hu хамтлагийн залууст уран бүтээлд өндөр амжилт хүсье!

1  |  0
Эрдэнэ(192.82.74.208) 2020 оны 07 сарын 08

өвөр монголын хангай хамтлагийг дуурайсан дуу байна

1  |  0
Top