Түрэг хэлтэн ард түмэн Назарбаевт 80 насны ойн мэнд хүргэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

Өнөөдөр Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 80 нас хүрлээ. Н.Назарбаев 1940 оны долоодугаар сарын 6-нд Чемолган тосгонд төржээ. Түүнийг төрөхөд эмээ Мырзабала нь “Миний ач хүү хоёр нэртэй байх болно. Нур, Султан өөрөөр хэлбэл Нурсултан” гэж нэр өгсөн түүхтэй.

Н.Назарбаевын тэгш ойг тохиолдуулан, түрэг хэлт орнуудын 50 уран бүтээлч хамтран, ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ. Тэд анхны Ерөнхийлөгчийн үгийг нь зохиосон “Уш коныр” дууг зориулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top