"Жи Тайм"-ын шүүх хурлыг хойшлуулах санал гарсан шүүгч хүлээж авсангүй

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 17

"Жи Тайм"-ын гэх тодотголтой хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд /2020.07.17/ болж байна.

Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч Оюунчимэгийн өмгөөлөгч "шүүх хуралд гэрч, шинжээч оролцуулах" хүсэлт тавьсан. Оюунчимэгийн өмгөөлөгчийн хүсэлтийг иргэний хариуцагч нар дэмжсэн юм. Ингээд уг хүсэлтийг шүүгч авч үзээд "шинжээч ээлжийн амралтаа авсан тул өнөөдөр шүүх хуралд ирээгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа шинжин судлах боломжтой. Гэрчийн мэдүүлгийг шинжин судлах замаар шүүх хуралдааныг явуулах боломжтой" гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр болов.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top