БНАСАУ-ын эрдэмтэд коронавирусний эсрэг өөрийн гэсэн вакциныг бүтээж байна гэж Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг Хойд Солонгосын эрдэм шинжилгээ, судалгааны төвийг дурдан мэдээлжээ.
Өдгөө Хойд Солонгос энэхүү вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлсэн аж. Тус улсын эрдэмтэд вакцины аюулгүй байдлыг баталж чадсан бөгөөд амьтан дээр хийсэн туршилт нь халдварын эсрэг дархлаа бий болгох чадвартай болохыг тогтоожээ. Өдгөө вакцины туршилтын гуравдугаар шатанд шилжээд байгаа гэнэ.
Вакциныг БНАСАУ-ын Анагаахын шинжлэх ухааны академийн Био анагаах ухааны хүрээлэнгийн судлаачид бүтээж байгаа аж.
Албан ёсны мэдээллээр, тус улсад коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс тус улс хилээ хааж, сургуулийн үйл ажиллагааг зогсоож, улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоох зэрэг халдвараас сэргийлэх шуурхай арга хэмжээ авсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Сурхий улс шуу. Манайх оролдоод узээрэй.
Монголоос бусад нь вакцин бүтээх гэж үзэж тарж байна даа. Бид Ч яахав сурсан зангаараа бэлэн юм хүлээгээд байж байна даа