БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өөрийн фэйсбүүк хаягаараа "хоггүй аялах"-ыг иргэдэд уриаллаа.
Тэрбээр "Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Хөдөө орон нутагт ажиллаад ирлээ. Хур бороотой, зүлэг ногоо, цэцэг навч дэлгэрээд зуншлага сайхан байна. Монголчууд маань эх орноороо явж, амарч аялах дуртай. Тэр тусмаа дэлхий даяар коронавирус тархсан нь дотоодын аялал жуулчлалыг улам бүр нэмэгдүүлжээ. Дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрийг хамарсан коронавирусээр өвдсөн хүний тоо унтаад босоод ирэхэд л 15 саяд хүрч, хорвоог орхисон нь 620 гаруй мянга болжээ. Хүн амын дунд халдвар гараагүй болохоор бид харьцангуй чөлөөтэй, хүссэн газраа хөл тавьж байна. Харин энэ сайхан эрх чөлөөгөө эдлэхдээ эх байгалиа хайрлаж хамгаалахаа мартаад байна. БҮГДЭЭРЭЭ ХОГГҮЙ САЙХАН АЯЛЦГААЯ !!! Энэтхэгийн элчин сайд, гэр бүлтэйгээ бидэнтэй хөдөө явсан . Эхнэр нь бусдын хаясан хогийг түүгээд л байх юм. Санаа их зовлоо. Бүгдээрээ гадны хүмүүсээс дутуу эх нутгаа хайрлана гэж үү дээ." гэжээ
Сэтгэгдэл ( 2 )
61 - н гарам дээрхи хятадын оросоос хөөгдөж ирсэн гээд байгаа олон хүлэмжтэй хятадуудыг шалгах хэрэгтэй
Хоггүй сайхан аялах биш ш дээ гарсан хогоо ил задгай хаяж байгаль орчныг бохирдуулахгүй авч яваад төвлөрсөн хогийн цэгт аваачиж хаяж байхыг уриалаачээ. Гэхдээ аялагчдын ихэнх нь ухамсар дорой Оркууд байгаа бол уриалаад нэмэргүй хууль гаргаж өндөр торгууль тавьж өөрчлөх нь чухал.