-Анхан шатны шүүхээс ял сонссон С.Баяр, Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Б.Хурц, Г.Эрдэнэбат, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал хорих ангиудад хуваарилахгүй-
Нэг сар ч хүрэхгүй хугацаанд нэгэн цагт төрд зүтгэж, төрийн эрхийг атгалцаж явсан нөхөд нэг, нэгээрээ шүүхийн хаалга татаж, ялын тогтоолоо уншуулаад байна. Тэд бол Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат болон Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нар юм.
Хэдийгээр тэдний холбогдсон хэрэг нь өөр, өөр ч бүгдийг нь анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож 3-10 жилийн ял оноосон. Тухайлбал, хамгийн бага буюу гурван жилийн хорих ялыг Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт оноосон бол хамгийн өндөр ялыг С.Баярцогтод өгсөн. Түүнд 10 жилийн хорих ял оноосон билээ. Харин С.Баярыг таван жил, Ж.Эрдэнэбатыг зургаан жил, Н.Номтойбаярыг 5.5 жил хорих шийдвэрийг гаргасан. Ингэхдээ тэднийг тодорхой хугацаагаар улс төрд орохыг хорьж, төрийн албанд ажиллахыг хориглосон байдаг.
Тэгвэл анхан шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, ял сонссон дээрх нөхөд өөрсдөд нь оноосон ялыг үл хүлээн зөвшөөрч, тус бүрдээ өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгдээд байгаа юм. Энэхүү шалтгаанаас улбаалж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан тэднийг давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид хорьж байна. Өөрөөр хэлбэл, тэднийг хорих ангиудад хуваарилаагүй байгаа юм.
Энэ талаар албаныхан “Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон С.Баяр, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Б.Хурц, Г.Эрдэнэбат, Да.Ганболд, Б.Бямбасайхан нар давж заалдахаа мэдэгдсэн. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал ялыг нь эдлүүлэх хорих ангиудад хуваарилахгүй. Одоогоор тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хүлээлгэд хорьж байна. Өөрөөр хэлбэл, ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж иртэл хорино. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр албажиж ирсний дараа хорих ангиудад нь хуваарилна” гэх тайлбарыг өглөө.
Цагтаа төр түшилцэж явсан тэдний хэрэг олон сар мөрдөн байцаалтын шатанд явсан бөгөөд тэр хэрээр шүүхийн шатанд үргэлжилсэн байдаг. Зарим нэг нь тэднийг гэм буруугүй гэж үздэг бол үлдсэн хэсэг нь шүүхийн шийдвэрийг зөв ч гэж тайлбарладаг. Энэ бүхнээс илүү хамгийн их маргаан дагуулсан асуудал бол Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын таван хүнийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхад нь цагдан хорьж, улмаар сонгуулийн дараахан гэм бурууг нь дэнсэлж ял оноосон явдал юм. Тэднийг парламентын ээлжит сонгуульд нэр дэвших эрхээ Сонгуулийн ерөнхий хорооноос авч, сонгуулийн сурталчилгаагаа үргэлжүүлж байх хугацаанд нь цагдан хорьсон нь холбогдох олон хуулийг зөрчсөн гэж хуульчид хэлдэг. Гэсэн ч дээрх гомдлыг авч хэлэлцэлгүйгээр анхан шатны шүүхээс тэдэнд ял оноосон билээ.
Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэргийг нь хүлээлгэсэн гэх үндэслэлээр гэм буруутайд тооцсон бол Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр таван жилийн ял оноосон юм.
Сэтгэгдэл ( 21 )
Эрдэнэбат гээч иуных нь эрдэнэбилэг мал вэ чи
Edniig yallasan bolj jyjiglej baigaa jyjgiig xaraad oi gutaj baina...Neg ni yallasan bolj nogoo ni yalluulsan bolj xelberdej baina,bygdiinx ni yal ni bagadsan baina lee...
Yun xorih angid huvaarilah ,davj zaaldaad xeregsehgvi bolno.
Улсад учруулсан хохирол нь хэдэн арван, зуун тэрбумаар тоологдож байхад ердөө л 2 үхэр хулгайлсан ял авсныг ард иргэд юу гэж ойлгох вэ. Ял эдлэх нь гарцаагүй. Харин учруулсан хохирлыг нь яах болж байна. Шоронгийн Зочид буудалд байж байгаад л ял завюшчихболж байна.
За, хүний мууд хэт дурлах юм аа. Тэгэж байгаад хорих л байлгүй дээ. Одоо харин бул хар чулууд суудлаасаа шилжээд хаа явааг сурвалжлаач. Иргэд тэднийг уг нь сэнтийнээс нь буулгалаа л гэж бодсон. Гэтэл тэд маань хаа явна. Бас манай цог жавхлант ждүчид хаана тоос манаргаж явна вэ?
Hurc tsolyn huraah
Gertee bg yumu tegeed ha h a\n
Удахгүй хувиарлана
Aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj
Edgeer byh hymyys aluurchin elbegdorjiin baasaar hoollogch bailaa.\nMongold aluurchin elbegdorjiin bii bolgoson mafiin sistemiig bii bolgoson edgeer aluurchid hulgaichid luivarchid ynend gyitsegdej baina.\nMongoliig husaj hulgailj mongolchuudiig basamjlan tohuurhan doromjilj duraaraa durgij baisan deerh aluurchid hulgaichid luivarchid mongolchuudaas urvaj Hyzyygyi aluurchin elbegdorjid yilchilj hyzyygyi aluurchin elbegdorjiin toloo ajillasan\nAluurchin elbegdorjiin nygel nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno.
Очих байрнуудад нь супер засвар орсон тул засвар дуусаагүй байна
Шоронд өрөөнүүдийн засаж бэлдэж бгаа гэсээн шоронд тансаглах гээл орсон хүмүүс
giliin daraa gengo xulgaich 15 gil avna
Ed nartai tsug ywah hulgaichdiig ywuula s.bymbatsog. J. monkhbat terguutei.
Энхсайхан гуайг л харин хэлмэгдүүлчих шиг боллоо доо. Ёрөнхийлөгчийн хувийн хонзон? Бусдыг нь ч мэдэхгүй юм аа
жонхуу хүүк нямка 3 л жинхэнэ хэрэгтэн
Монголын лотоодод болж байгаа үйл явдал нь Монгол улсыг дэлхийн тавцан дээр эрч хүчгүй хууль ёсоо завхруулдаг энгийн зүйлийг хүнд хэцүү юм шиг тайлбарладаг шүүгч прокурорууд нь шударга үнэний эсрэг бат зогсдог удирдагч нар нь ажлаа мэддэггүй юуг яаж хийх хаанаас эхлэхээ ойлгодоггүй дорой хөгжилтэй соёл боловсролоор бүрэн хоцрогдсон мэндлэх хүндлэх ёс гэж юу байдгийг таг мартсан эрүүл биш хүнсээр хооллоцгоодог агаар ус нь бохирдсон автозамаа буруу барьж байгуулдаг төрийн албатууд нь сэтгэцийн өвчтэй учир нийгэм нь хөгжлөөс хоцрогдож дампуу болсон Японоос машины дүрстэй хаягдал төмрийг авчирч
ХҮНИЙ нэрийг буруу бичсэн байна. ЭРДЭНЭБАТ гэдэг хүнийг ЭРДЭНЭБИЛЭГ гэж бичсэнээр энэ мэдээ ямар ч үндэслэлгүй мэт харагдана. ХҮНИЙ нэрийг андуурна гэдэг маш том алдаа
Сонгуулийн тухай хуульд албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан хүнийг дэвшүүлэхгүй гэж оруулсан. Миний бодлоор Номт улстөрд нэлээд дээгүүр явах магадлалтай учраас дарж байгаа юм болов уу?
Эд нар дээр нэмээд Элбэгдорж, М.Энхболд болон сахал Эрдэнэбилэг нарыг шүүх хэрэгтэй. Тэд ч улс орныг хохирооход их нөлөө үзүүлсэн. Гэмт хэрэгтнүүдийг хаацайлж, өмгөөлж байгаа хүмүүс бол тэдний гэмт хэргийн хамжигч нар байдаг гэдгийг санах хэрэгтэй.
Монгол улсын хууль харин ч зөөлөн байна. Гадаад орнуудад яаж шийтгэж байсныг бид сонсож байлаа. Жишээ нь: Солонгосын ерөнхийлөгч байсан эмэгтэй найздаа тусалсны төлөө олон арван жилээр хоригдож байна. Гэтэл тэд ард түмний өмчийг хулгай хийж бас гадаадынхантай хамтран луйвардаж байсан бусуу..