Санхүүгийн судалгааны Fitch агентлаг ОХУ-ыг 2029 он гэхэд алтны гарцаараа БНХАУ-ыг гүйцнэ гэх прогноз гаргажээ.
ОХУ дунд хугацааны хөтөлбөртөө алтны нийлүүлэлт болон гарцыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн чадамжийг дээшлүүлэхээр тусгасан юм.
Ялангуяа ОХУ-ын алтны салбарын томоохон компанийн нэг болох “Польюс Голд Олимпиада” компани үйлвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Коронавируст цар тахлаас шалтгаалан алтны нийлүүлэлт багасаж байгаа ч хоёрдугаар улирлын эхнээс эхлэн нийлүүлэлт эргэн сэргэж буй аж.
Судлаачид ОХУ-ын алтны гарцыг ойрын есөн жилийн хугацаанд 3.5 хувиар нэмэгдэнэ гэж таамаглаж байна.
Эх сурвалж: Mining.com
Сэтгэгдэл ( 0 )