Алт, мөнгөний ханш огцом өслөө

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-Ираны дайны нөхцөл байдал улам хурцдаж байгаа энэ цаг үед алт, мөнгөний ханш огцом ослоо. Тухайлбал Нью-Йоркт наймдугаар сард нийлүүлэх алтны ханш унци тутамдаа 4171 ам.долларт хүрч, 2.3% өссөн бол есдүгээр сард нийлүүлэх мөнгөний ханш 61.27 ам.доллар болж 4.3% өссөн байна.

АНУ-ын засаг захиргаа Иранд дайралт хийж, мөргөлдөн хурцдаж байгаа учраас Ираны тал Ормузын хоолойд усан онгоц руу довтолсоор байна. Усан онгоц руу довтлох бүрд Ираны талын нэг гүүр эсвэл цахилгаан станцыг бөмбөгдөнө гэдгээ Доналд Трамп илэрхийлсэн. Шинжээчдийн үзэж байгаачлан газрын тос болон хувьцаануудын ханш өсөж байгаа учраас ойрын хоногтоо алт болон мөнгөний ханш сулрахгүй гэж таамаглаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top