
Дэлхийн зах зээл дээр алт, мөнгөний ханш шинэ дээд амжилт тогтоолоо. АНУ-ын Холбооны нөөцийн банкны бие даасан бодлого алдагдаж байгаа талаарх мэдэгдлийн дараа ийнхүү үнэт металуудын ханш дээд амжилтаа хадгаллаа.
Алтны спот ханш унц тутамдаа 4.3 мянган ам.доллар, мөнгөний ханш унц тутамдаа 85.7 ам.долларт хүрч дээд амжилт тогтоогоод байна. Алтны тухайд 2025 онд 65% өссөн нь 1979 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт. Мөнгөний тухайд 2025 онд 140 орчим хувь өсөж шинжээчдийг алмайруулж байв.
Ийнхүү өсөх болсон нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Холбооны нөөцийн банкны удирдлагуудыг удаа дараалан шүүмжилж, халж солих тухай мэдэгдэх болсон нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн юм.
АНУ-ын засаг захиргааны баримталж буй бодлого, Холбооны нөөцийн банкны системийг өөрчлөх тухай мэдэгдлүүд нь ийм нөхцөл байдлыг үүсгэсэн юм. Цаашид геополитикийн хурцадмал байдал, Трампын засаг захиргааны удаа дараагийн дайралтуудаас шалтгаалан үнэт металуудын ханш өсөлтөө хадгалах магадлал өндөр байна.

Сэтгэгдэл ( 0 )