
АНУ-ын засаг захиргаа түр зогсолтоо зогсоох шийдвэрийн дараа зах зээл дээрх алтны ханш эргэн өсөж эхэллээ. Нью-Йоркын бирж дээрх нэг унци алтны фючерс ханш 1.6% өсөж 4182.70 ам.долларт хүрсэн бол спот ханш 1.3% өсөж 4179.12 ам.долларт хүрсэн байна. Одоо Холбооны нөөцийн банк эдийн засгийг тогтворжуулах бодлогын томоохон алхам хийх хүлээлттэй байгаа юм.
АНУ-ын түүхэнд байгаагүй урт хугацаанд буюу 45 хоног засаг захиргаа түр зогсолт хийсний дараа алтны ханш өснө гэж судлаачид таамаглаж байна. Он гарснаас хойш алтны ханш өссөөр байсан нь эдийн засагчид томоохон мөчлөгийн хямралын дохио гэж анхааруулж байв. Алтны ханш он гарсаар 55% өссөн нь 1979 оноос хойших хамгийн өндөр өсөлт юм. Энэ нь ч алтны ханшийн хэлбэлзлээс харагдаж байна. Алтны ханш хэчнээн унасан ч 4100 ам.доллар байгаа нь том өсөлтийн дохио юм.
Энэ цаг үед төв банкнууд бодлогын хүүгээ бууруулж, алтны нөөцөө нэмэгдүүлэх тал дээр анхаарч байна.

Сэтгэгдэл ( 0 )