АНУ-ын Ойрх Дорнодод баримталж буй бодлого, Тарифын хуулийг Дээд шүүхээс хууль зөрчсөн гэж үзсэнтэй холбоотойгоор алтны үнэ өсөж эхэлсэн байна. Металийн бирж дээр алтны үнэ унци нь 1.3% өсөж, 5200 ам.доллароос давжээ. Мөн үүнийг дагаад мөнгөний ханш ч 3% өсөж, 90 ам.долларт хүрээд байна.
АНУ-ын худалдааны бодлого болон тарифын бодлого хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байгаа явдал алтны ханшийг өдөөх гол хүчин зүйл болжээ. Түүнчлэн АНУ-Ираны талтай Женевт гурав дахь удаагаа хэлэлцээ хийхээр болсон нь ч нөлөөлсөн байна. Сүүлийн үед АНУ-Ираны хурцадмал байдал даамжирсан нь алтны эрэлтийг нэмэгдүүлсэн юм. Энэ тухай TD Securities компанийн түүхий эдийн стратегийн захирал Барт Мелек хэлэхдээ “Энэ бол хөрөнгө оруулагчид алт руу шилжиж болзошгүй эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг” гэдгийг тодотгосон байна.
Алтны ханш нэгдүгээр сард түүхэнд байгаагүйгээр унасан. Гэвч хоёрдугаар сараас эхлэн түүхэн уналтаа нөхсөөр унци нь 5000 ам.доллароос давлаа. “JPMorgan” зэрэг томоохон компаниуд 2026 оны эцэс гэхэд алтны ханш 6300 ам.долларт хүрнэ гэж тооцоолж буй.

Сэтгэгдэл ( 0 )