Алтны ханш эргэн сэргэж эхэллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын өдөөсөн Ираны дайнтай холбоотойгоор огцом хэлбэлзэлтэй байгаа алтны ханш эргэн сэргэж эхэллээ. Энэ нь АНУ-ын засаг захиргаа Ирантай гал зогсоох хэлэлцээ тодорхойгүй болсонтой холбоотой аж. Өчигдрийн арилжаагаар алтны спот ханш 4400 ам.доллар давсан байна.

Дайн эхэлснээс хойш нэг сар болж байхад найдвартай хөрөнгө оруулалт гэгддэг алтны ханш бараг 17 хувиар буураад байна. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч томоохон улсууд, тухайлбал Турк улс алт худалдах болжээ.

Ташрамд дурдахад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эрчим хүчний байгууламжууд руу довтлохоо арав хоногоор хойшлуулсан. Ингэснээр түүхий эд болон хөрөнгийн зах зээлийн савлагаа түр намжих дүр зураг ажиглагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top