Алтны ханш өслөө

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын засаг захиргаа Ираны талатай Ормузын хоолойг нээх хэлэлцээрт гарын үсэг зурах мэдээллийн дараа алтны ханш дахин өсөж эхэллээ. Өчигдрийн арилжаагаар 2.2% өссөний дараа сүүлийн байдлаар ханш дахин 0.1% өсөөд байна. Одоогоор нэг унци алтт 4.3 мянган ам.доллароор арилжаалагдаж байгаа юм.

Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан алт болон мөнгөний ханш дайны өмнөх үетэй харьцуулахад унаж эхэлсэн. Хэрэв энхийн хэлэлцээ үр дүнд хүрч, урт хугацаанд тогтвортой үргэлжилбэл арилжаачид алтаа зарах нь багасаж, илүү тогтвортой хөрөнгө оруулалтын хэрэгсэл болно гэж шинжээчид таамаглаж байна. АНУ-ын засаг захиргаа Иранд цохилт өгснөөс хойш алтны ханш 18% унаад байгаа юм. Өнгөрсөн жилийн өдийд алтны ханш хоёр жил дараалж өссөөр түүхэн дээд хэмжээндээ хүрнэ гэж таамаглаж байсан ч АНУ-ын төрийн тэргүүний бодлого ийнхүү энэхүү үнэт металын үнэд сөргөөр нөлөөлсөн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top