Нидерландын төв банк үүсээд буй геополитикийн тогтворгүй байдлаас шалтгаалан АНУ, Канад байршуулсан алтны нөөцөө татжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр 86 тонн алтыг Лондон руу шилжүүлэн байршуулсан байна. Тус банк алтны нөөцөө татахдаа алт худалдаж авах замаар болон хэсэгчлэн биет хэлбэрээр шилжүүлжээ. Нидерланд улс АНУ-ын Нью-Йоркт 31.3%, Канадын Оттавад 19.7%-г байршуулсан байж. Ийнхүү хэсэгчлэн зөөсний дараа АНУ, Канадад байршуулсан Нидерландын алтны хэмжээ нийлээд 18.5%-г бүрдүүлж байна.
Нидерландын Сангийн яам, Төв банкны үзэж байгаачлан АНУ, Канадад байршуулахаас илүү Лондонд байршуулсан нь арилжаалахад илүү хялбар гэж үзэж буй аж. Сүүлийн үед АНУ болон Канадын хооронд худалдааны дайн өрнөж, тариф тогтоосноос шалтгаалан байршуулсан алтаа шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Ташрамд дурдахад Нидерландын алтны нийт нөөц 612.4 тонн бөгөөд 2025 оны эцсийн дүнгээр 72.2 тэрбум еврогоор үнэлэгдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )